Эзэн хаан Акихито сүүлчийн цагаан будаагаа хурааж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Эзэн хаан Акихито сүүлчийн цагаан будаагаа хурааж байна

Эзэн хаан Акихито сүүлчийн цагаан будаагаа хурааж байна

Японы Эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ буух бөгөөд тэрбээр энэ жил өөрийн гараар тарьсан цагаан будаагаа сүүлийн удаагаа хураан авч байгаа ажээ.

Акихитогийн хаан аав Шова Япон орны тариаланчдын хөлс хөдөлмөрийг үнэлж сайшаах зорилгоор ордны хэсэгхэн газарт хувиараа будаа тариалдаг байжээ. Хожим нь Эзэн хаан Акихито аавынхаа энэхүү дадлыг үргэлжлүүлэх болсон.

Эзэн хаан Акихито өнгөрсөн тавдугаар сард өөрийн гараар тарьсан 100 гаруй цагаан будааны тутаргыг хянуур тайран хураан авчээ. Нихонмасари энгийн цагаан будааны сорт болон Мангецумочи зэрэг цавуулгаар их сортын будаа хураан авчээ.

84 настай Япон улсын Эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сард хаан ширээнээсээ буух бөгөөд “Хейсей” эрин үе дуусгавар болох юм. Түүний халааг 58 настай Ханхүү Нарухито залгамжлан авснаар Япон улсад шинэ эрин үе эхлэх ажээ. Гэхдээ одоогийн байдлаар шинэ тоололд ямар нэр оноох талаар мэдэгдээгүй байна. Ханхүү Нарухито нь 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд залрах юм.

Гүнж Масако, Ханхүү Фүмихито нар удахгүй хаан ширээнд залрах Ханхүү Нарухитог Франц улсын айлчлалд үдэн гаргаж буй дүр зураг

Тэрбээр одоогоор Франц улсад айлчилж байгаа бөгөөд ерөнхийлөгч Эммануел Макрон Ханхүү Нарухитотой оройн зоог барьжээ. Япон-Франц орон дипломат харилцаа тогтоосны 160 жилийн ойгоор Ханхүү Нарухитогын айлчилж байгаа нь энэ аж.

Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон Ханхүү Нарухитотой хамт

ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж