АН-ын дараагийн генсек хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

АН-ын дараагийн генсек хэн бэ?

Ардчилсан намын олон фракцийн учир эвийг өнгөрсөн хугацаанд сайтар олж, талцуулалгүйгээр ажлаа урагшлуулж, намынхаа нэр хүндийг өргөн сайн ажилласан хэмээн өнгөрсөн ҮЗХ-ны хуралдаанаараа магтуулж байсан Ц.Оюундарь нэгэнт албан тушаалаа өгч “төрхөм”-дөө буцахаар болсон бололтой. Өмнө нь МҮОНРТ-ийн даргаар ажиллаж байсан тэрээр улиран томилогдохоор нэр дэвшээд байгаа юм.

Гэхдээ түүнийг шинэ дарга З.Энхболд нь энэ албан тушаал руу шахсан гэх мэдээлэл байна. Оны өмнөхөн намын дарга болсон УИХ-ын дарга З.Энхболд намынхаа удирдлагын багийг өөрийн хүнээр тавихын тулд ийм алхамыг хийсэн гэнэ. АН-ын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгож ҮЗХ-ны хуралдаанаар томилдог аж.

Харин дараагийн генсек хэн байх вэ гэсэн асуулт анхаарал татаж байна. Энэ албан тушаалд өмнө нь УИХ-ын гишүүн байсан Л.Эрхэмбаяр яригдаж байгаа бол З.Энхболдын өөрийн гарын хүн гэгддэг ТӨХ-ны дэд дарга Ж.Төмөрбаатарыг тавихаар зүтгэж байгаа гэнэ. Өөр нэгэн нэр яригдаж байгаа нь өмнө нь Нийгмийн хамгааллын дэд сайдын албан тушаалыг хашиж байсан Д.Нямхүү юм байна.

Генсекийн суудалд хэн томилогдох вэ гэдгийг удахгүй өрнөх үйл явц харуулах нь тодорхой. Ямартай ч Ц.Оюундарийн хувьд албан тушаал өөрчлөгдөх нь тодорхой болжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж