Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ | News.MN

Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ

Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ

Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ

Таван настай хүүгээ гэртээ ганцааранг нь цоожилж явснаас болоод хүү цонхоороо унах гэж байсныг нь онцгой байдлын ажилтнууд аварчээ. Энэ хэрэг  Сүхбаатар аймгийн Баруун-Уртад гарсан байна. Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нийтийн орон сууцанд таван давхар барилгын дөрөвдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага өчигдөр/2018.09.12/ тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн  албан хаагчдыг очиход  тус байрны оршин суугч иргэн Б-гийн  таван настай хүү т цонхны гадна талын тавцан дээр зогсож байжээ. Аврагчид хүүг болзошгүй аюулаас аварч, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-13 103.26.193.35

ЗУРАГ НЬ БОЛ ЭВЛҮҮЛЭГ БАЙНА .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж