Таван настай хүүгээ гэртээ ганцааранг нь цоожилж явснаас болоод хүү цонхоороо унах гэж байсныг нь онцгой байдлын ажилтнууд аварчээ. Энэ хэрэг Сүхбаатар аймгийн Баруун-Уртад гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нийтийн орон сууцанд таван давхар барилгын дөрөвдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага өчигдөр/2018.09.12/ тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн албан хаагчдыг очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн таван настай хүү т цонхны гадна талын тавцан дээр зогсож байжээ. Аврагчид хүүг болзошгүй аюулаас аварч, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ