Ю.Балжидмаа жүжигчин болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Ю.Балжидмаа жүжигчин болжээ

Ю.Балжидмаа жүжигчин болжээ

"Mongolia’s next top model" тэмцээний оролцогч Ю.Балжидмааг өнөөдөр танихгүй хүн үгүй болсон. Жаахан охин байхаасаа л загварын ертөнцөд "сэтгэл алдарсан" тэрбээр залуу загвар өмсөгч дундаа эрэлттэй нэгэн гэж хэлж болно. Учир нь үзэсгэлэнтэй модель бүсгүй маань  реклам сурталчилгаанд багагүй тоглож харагддаг.  Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж яваа топ моделийн нууц авъяасууд нэг нэгээрээ илэрсээр. Тэрбээр "Томоож" уран сайхны кино дүр бүтээгээд зогсохгүй, дууг нь хүртэл дуулсан гэх.  Цаашдаа кино урлагийн салбарт хүч үзэж, Монголдоо нэртээ дуучин болохыг хэн мэдлээ. Ямартаа ч бурхан түүнд гоо үзэсгэлэн, авъяасыг харамгүй хайрлажээ гэлтэй.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж