Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө | News.MN

Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өглөө.

Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засгийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй энэ нөхцөлд  эхний ээлжид 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өглөө.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд илгээсэн шаардлагын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНД

     Шаардлагын хариу

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, 2018 оны есдүгээр сарын 12-нд зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

  1. Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулж ажилласны үр дүнд төсвийн орлого нэмэгдсэн ч тулгамдсан гадаад өрийг барагдуулах шаардлагын улмаас орлогын өсөлтийг хүн амын бодит орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах боломж хомс байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээл, зээлийн хүүгийн 5.7 их наяд төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 875.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөр хүлээгдэж байна. Гэхдээ Засгийн газар эдийн засгийн өсөлт, төсвийн боломжийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа болно.

2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүрсэн түвшинд хадгалах, царцаах, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг зогсоох, тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх талаар Улсын Их Хурлын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.4, 1.5, 1.6 заалтуудыг хүчингүй болгох тогтоолын төслийг 2019 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус сангийн ажлын хэсэгтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хэлэлцээрээр тохиролцсоны үндсэн дээр цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүллээ. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын байрны үнэлгээг үндэслэн шинэчлэн тогтоож цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг цаашид дэс дараатай үргэлжлүүлнэ.

Та бүхний шаардлагад тусгасан багш нарын цалинг 2018 оны 9 дүгээр сараас    15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны     9 дүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна.

  1. Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд 300.0 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох үед төрийн албан хаагчид болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас энэхүү урамшууллыг цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болгох саналыг ирүүлж байсан. Засгийн газраас 2018 онд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг үндсэн цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг тогтмол нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг 56.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь 2019 оны төсөвт 165.0 тэрбум төгрөгийн зардал болж тусч байгаа бөгөөд энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын орлого нэмэгдэх болно.

3.Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд 1.0 их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно. Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын    2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх болон боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээний хүрээнд цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд 220.0 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Харин 2019 оны төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийн хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай яаралтай зөвшилцөн саналаа нэгтгэх шаардлагатай байна. Мөн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх асуудлаар салбарын яамтайгаа саналаа нэгтгэн яаралтай ирүүлэх нь чухал байна.

4.Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно. Иймд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  С.ЧИНЗОРИГ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-13 103.242.44.34

Ажлаа зоригтойгоор хаяж байгаа нь багш нар болохоос бүх төрийн албан хаагч цалингаа нэмүүлэх хэмжээний бага цалинтай байгаа шдээ манай улс. Дээрээ хэдхэн хүн баяжаад цалин нэмэх болохоор төсөв байхгүй ч гэх шиг. Цалингаа хангалттай нэмчихээд өөрсдөө сайн ажиллаж улс орноо өрнөөс гаргах аа бодвол яасыыын. Тэрнээс та нарыг улс орны эдийн засгийг дээрдүүлэхийг хүлээх юм бол хятадын колон улс болсон нь хамаагүй дээр байх. Хувиа бодсон, арчаагүй хүмүүс юм 76 гишүүн.

Avatar

Зочин 2018-09-13 203.91.118.180

Энэ яам албан бичгээ зөв бичээд сурчихмаар юм даа агуулгын 4 алдаа, найруулгын хувьд авах юм алга. Холбооны шаардлагыг та бүхэний гээд л хадуурах юм даа.

Avatar

Зочин 2018-09-13 66.181.160.83

Bagsh nar huuheduudes mongo tatdag shu de hurimtlaliin mongo ctecteg mongo angi ugaah ugaalgiinmongo geed shaltag toochod abdag shu angi zasbar mongo geel habar tarhad ni abdag shu de

Avatar

Зочин 2018-09-13 80.110.89.166

дөнгөж нэг жил болсон засгиьн газраас цалинг 50 хувь нэмхийг шаардах нь боломжгүй зүйл

Avatar

Зочин 2018-09-13 65.49.68.196

Ene AN iig ene bagshilj chadakhgui, uls ornii baidlaa oilgoj chaddagui yumnuudtai n khamt Mongoloos khuuvul taarna. AN n uls orniig suiruulj khyamruulj baidag, sergeegeed ugunguut khudlaa bagsh ene ter n tsalin gej jujig tavij uls orniig busnliulakhaas uur yumgui bagsh bariig zailuulval taarna.

Avatar

Зочин 2018-09-13 65.49.68.196

Ene AN iig ene bagshilj chadakhgui bagsh nartai n khuuvul taarna. AN aasaa munguu avaad l bagshlaach, khudlaa jagsaal neree buun mungu avchaad!!! AN chini uls ornii uriin baidal, sankhuugiin baidaliig busniulsan, tegeed odoo arai gej sergeegeed irenguut ingej busniulj baidag yaasan baliar ekh ornoo khudaldsan bagsh nar ve!!! Mongoloos mini zailj dald ortsgoo, ta naraar ur khuukheddee khicheel zaalgaagui n deer.

Avatar

Зочин 2018-09-13 103.242.47.74

ажилгүй хэдэн мянган багш нараа ажил хаясан багш нарынхаа оронд тавиад хичээлийг эхлүүлээчээ хүүхэд олигтой сургаж чадахгүй байж яаасан их зантай багш нар вэ……. ажилгүйчүүдээ ажилтай болгоё сайд нараа

Avatar

Зочин 2018-09-13 185.107.47.215

БАГШ НАР БОЛИО

Avatar

Зочин 2018-09-13 185.107.47.215

ямар боломж байгаагаа тайлбарласан л байна шдээ Яагаад багш нар хэт хавтгайраад өөрсдийнхөө бодоод зөрүүлээд зүтгээд байна

Avatar

Зочин 2018-09-13 104.244.78.207

багш нар ажил хаялтаа зогсоож ажилдаа ормоор юмаа. арай л сунжирсан юм болоод байна

Avatar

Зочин 2018-09-13 185.107.47.215

HET ULS TURJUUD BNA BAGSH NAR

Avatar

зочин 2018-09-13 202.131.233.190

цалинг нэмэх хэрэгтэй. Монгол улсын иргэдийг өрөнд оруулаад өөрсдийгөө тэрбумтан гэж өргөмжлөөд бгаа луйварчидаас тэр авсан зжжл, хүүгийн эь төлүүлээчээ ер нь бид даварсан хулгайчдын өрийг төлөх ёсгүй шүү дээ

Avatar

Huviin hevshiliihen 2018-09-13 66.181.161.106

Bagsh naryn shaardsanaar nemeh yum bol huviin hevshild ajillaj bgaa bolon zarim turiin alband bgaa irged tudiigui niiteeree chiregdeh bolno. Engiineer tailbarlaya: Ta huviin hevshild 500-800 myangan turrugnii tsalin avaad amidarch baital bagshii tsalin ogtsom usvul baraa buteegdehuunii une usuj tany tsalin hureltsehee bolino shuu dee.

Avatar

Зочин 2018-09-13 66.181.161.40

Nemehgvi, bolomjghibgej heleegbibl bna shvv dee. Ene ond bolomj bololtsoo, tusuv hurungundaa taaruulj nemeed ireh jilees dahiad nemeh sanal rawiad bgn bishvv. Hvvhdvvdiin surlag hudulmuriur ingej togloj srai nolohgvi bhaa

Avatar

Said 2018-09-13 202.131.232.114

Ednii daraagiin alham bol Bolowsroliin Said Tsogzolmaag ogtsoruulaad, shine said tomilogdttol ajil hayaltaa zogsoo l geh baihdaa, tegeed asuudliig namjaagaad, said tomilogdohguy huurhun hugatsaa hojino. tgeed l bagsh nar dahin negdej temtseh geseer baital 2020 on, daraagiin songuuli bolno. Yo yo

Avatar

Иргэн 2018-09-13 43.243.161.23

Ингэж хулхидуулаад хэрэггүй ээ багш нараа. Наадуул чинь идэж уухдаа их сайн ядарсан муусайн багш, эмч нарын цалин нэмэх болохоор үе шаттай нэмнэ гээл хулхидна. Бүгд л сандал суудалдаа үлдэх Засгийн газраа авч үлдэх гээд ямар ч хамаагүй заль хэрэглэнэ. Энэ Засгийн газар хэзээ ч цалин нэмж чадахгүй. Тийм сэтгэлтэй нэг ч Сайд байхгүй. Ерөнхий сайд нь бол бүр хэрэггүй угаасаа боловсролгүй нөхөр, толгой ажиллах уу би лав итгэхгүй байна. Ийм арчаагүй Засгийн газар огцрох ёстой. Хүрэлсүх огцор !!!!!!!

Avatar

Зочин 2018-09-13 66.181.161.40

Genet ih hemjeegeer nembel vne chin usnu. Tusuv chin diulehee bolino huue

Avatar

Зочин 2018-09-13 43.243.161.23

Ингэж хулхидуулаад хэрэггүй ээ багш нараа. Наадуул чинь идэж уухдаа их сайн ядарсан муусайн багш, эмч нарын цалин нэмэх болохоор үе шаттай нэмнэ гээл хулхидна. Бүгд л сандал суудалдаа үлдэх Засгийн газраа авч үлдэх гээд ямар ч хамаагүй заль хэрэглэнэ. Энэ Засгийн газар хэзээ ч цалин нэмж чадахгүй. Тийм сэтгэлтэй нэг ч Сайд байхгүй. Ерөнхий сайд нь бол бүр хэрэггүй угаасаа боловсролгүй нөхөр, толгой ажиллах уу би лав итгэхгүй байна. Ийм арчаагүй Засгийн газар огцрох ёстой. Хүрэлсүх огцор.

Avatar

HHK 2018-09-13 66.181.161.106

Uuruu chiregdehee oilgodoggui garuu ugui yu chi. Une usuud chinii orlogo yuch bish bolno

Avatar

Иргэн 2018-09-13 43.243.161.23

Ингэж хулхидуулаад хэрэггүй ээ багш нараа. Наадуул чинь идэж уухдаа их сайн ядарсан муусайн багш, эмч нарын цалин нэмэх болохоор үе шаттай нэмнэ гээл хулхидна. Бүгд л сандал суудалдаа үлдэх Засгийн газраа авч үлдэх гээд ямар ч хамаагүй заль хэрэглэнэ. Энэ Засгийн газар хэзээ ч цалин нэмж чадахгүй. Тийм сэтгэлтэй нэг ч Сайд байхгүй. Ерөнхий сайд нь бол бүр хэрэггүй угаасаа боловсролгүй нөхөр, толгой ажиллах уу би лав итгэхгүй байна. Ийм арчаагүй Засгийн газар огцрох ёстой. Хүрэлсүх огцор.

Avatar

Зочин 2018-09-13 202.9.42.73

БАГШ ТА ГАНЦ САР ӨЛБАРЧ ҮХЭВ Л ГЭЖ АЖЛАА САЙН ХАЯ ЯЛАЛТАД ХҮРТЛЭЭ ТЭВЧ

Avatar

би 2018-09-13 203.91.119.90

ухамсарын доройтол болсон юм бишүү энэ багш нар чинь,ажлаа олигтойхон хийж чадахүй байж зайлаач,хүүхдүүдээс ямар их мөнгө татдаг билээ дээ ер хурамтлал анги засвар өөр бас бус зөндөө тийм байж тэнэгтэд л

Avatar

Зочин 2018-09-13 202.21.105.26

Төрийн албан хаагчид бүгд цалингаа нэмүүлэх хэрэгтэй. Бүгд барьцаад одоо массаараа хөдлөх хэрэгтэй шдээ. Мөнгө хулгайлахаа л больчихвол цалин нэмэх хангалттай боломж бий. Манай улсын сүүдрийн эдийн засаг нь ил эдийн засгаасаа бараг том болчихсон байгаа шүү дээ.

Avatar

Irgen 2018-09-13 43.243.161.23

yag unen

Avatar

. 2018-09-13 66.181.160.109

багш

Avatar

Багш 2018-09-13 66.181.160.109

Төрийн захиргааны албаны орон тоо, цалингийн санг 50 хувь багасгахад төрийн ажил цомхон цэгцтэй болно уу гэхээс ерөөс саарахгүй учраас тйи цомхотгол хийгээд суларсан эх үүсвэрээ багш нарын цалинд өг!!!!!

Avatar

Зочин 2018-09-13 202.131.245.243

Цомхотголд орсон 50%-ийг чи тэжээх юм уу?

Avatar

Зочин 2018-09-13 202.131.245.243

Бүгдийг нь ажлаас хал аа. Тэр а**с нам, Эрдэнэ ван, ХХБанк нь тэжээнэ биз. Даварчихсан юм. Багшлах хүн зөндөө байна.

Avatar

Зочин 2018-09-13 64.119.21.190

Багш нарыг ажил хаях зуур сайд нь баруунд зугаалж бгаад ирдэг ирэнгүүтээ цалин нэмж чадахгүй гэдэг ажлаа өг гэнэ. Басамжилж чадаж бгаан шүү. Одоо тэгээд яахуу басамжлуулаад яваад бхуу. Энэ удаа багш нар дараа нь таны толгой дээр тэгээд бүгдийнх нь толгой дээр гишгээд басамжилана. Дорд үзэгдэж л байг уу.

Avatar

иргэн 2018-09-13 66.181.168.8

цалингаас өөр орлого олооч, бага цалинтай ажлаа яах гэж өөрийнхөө хүслээр хийгээд байдаг юм, голоод байгаа бол өөр салбарт орж хүчээ үзэлдээ, хүүхдүүд дунд нь хохироод хэцүү байна, ажил хаямаар байгаа бол ажлын бус цагаар эсэргүүцлээ илэрхийлэлдээ, ажил хаясан хаях санаатай байсан гээд бүх багш ажилтан албан хаагчийг ажлаас чөлөөлж, шинээр хүн оруулах хэрэгтэй байна, хүүхдимйн сурах эрхээр барьцаалж цалингаа нэмүүлэхийг боддог увайгүй арчаагүй хүмүүс вэ

Avatar

Зочин 2018-09-13 27.123.213.82

Энэ Засаг чинь Тэтгэврийнхнээ яах гэж байнаа Багш нар дээр эмч нар, соёлынхон, бас тэтгэврийхэн нэмэгдэхэд бэлэн байна шүү. Тэтгэврийнхэн тэмцээд алдах юмгүй тул хамгийн хүчирхэг фронт байж мэднэ шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж