Туркийн ерөнхийлөгч Режеп тайп Эрдоган өчигдөр /2018.09.13/ өөрийгөө үндэсний баялгийн сангийн даргаар томилжээ. Мөн өөрийн хүргэн Санхүүгийн сайдаар ажиллаж буй Берат Албаяракыг орлогчоор томилсон аж. Харин өмнө нь ажиллаж байсан албан тушаалтнуудыг тавьсан зорилтод хүрээгүй гэх шалтгаанаар халсан болохыг мэдэгджээ.
Турк улс 2016 оны наймдугаар сард энэхүү үндэсний баялгийн санг байгуулсан бөгөөд нийт 50 тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн хөрөнгөтэй аж. Гэхдээ энэхүү баялгийн сангийн хөрөнгийг улсын гэх тодотголтой компаниудыг дэмжихээр хөрөнгө оруулжээ. Үүнд Туркийн авиа компани, томоохон банкнууд болон үндэсний үүрэн утасны оператор "Турк телеком" багтаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS, JAKARTA POST
Г. МАНДАХ