Нийлбэр дүнгээр С.Йетес тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Нийлбэр дүнгээр С.Йетес тэргүүлж байна

Нийлбэр дүнгээр С.Йетес тэргүүлж байна

Мэргэжлийн дугуйн олон өдрийн Вуэльта Испаниа уралдааны 17 дахь гарааны дараах байдлаар Австралийн “Mitchelton-Scott” багийн Британи дугуйчин С.Йетес тэргүүлж улаан цамцыг эзэмшиж байна. 2013 оны дэлхийн аваргын алтан медальт С.Йетес 14 дэх дэх гараанд тэргүүлснээр нийлбэр дүнгээр дахин тэргүүлж эхэлсэн бөгөөд 17 дахь гарааны дараах байдлаар 69 цаг 05 мин 34 сек-н амжилттай тэргүүлж байна. Түүний араас +25 сек-н алдагдалтай “Movistar” багийн Испани дугуйчин А.Валверде удаалж байна. Уралдаан өндөрлөхөд 4 гараа үлдээд байгаа бөгөөд энэ хоёр дугуйчны дунд гол өрсөлдөөн өрнөнө. А.Валверде мэргэжлийн дугуйн Гранд Тур зэрэглэлийн уралдаанд түрүүлж байсан туршлагатай дугуйчин бөгөөд 2009 онд Вуэльта Испаниад түрүүлж байсан. Харин Британи дугуйчин С.Йетес Гранд Тур уралдаанд түрүүлж үзээгүй байгаа.

Өчигдөр тэмцээний 17 дахь гараа явагдлаа. 166.4 км-н нам уулархаг бүсэд явагдсан тус гараанд “EF Education First-Drapac Cannondale” багийн Канад дугуйчин М.Вүүдс 4 цаг 09 мин 48 сек-н амжилтаар тэргүүлсэн байна. Энэ ялалт нь Канад дугуйчны Гранд Тур зэрэглэлийн Тур де Франс, Жиро д’Италиа, Вуэльта Испаниа уралдаануудад түрүүлж буй анхны гараа болж байна. Өнөөдөр тэмцээний 18 дахь өдрийн гараа 180.5 км-н талын замд явагдана.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж