Анхны хадгаламж, зээлийн хоршоо 150 гаруй жилийн өмнө үүсэн байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Анхны хадгаламж, зээлийн хоршоо 150 гаруй жилийн өмнө үүсэн байгуулагджээ

Анхны хадгаламж, зээлийн хоршоо 150 гаруй жилийн өмнө үүсэн байгуулагджээ

Олон нийт хамтран бүлэг болж санхүүгийн хэрэгцээгээ хангах үндсэн ойлголтод тулгуурлан үүссэн хадгаламж, зээлийн хоршоо нь анх 1864 онд Германд байгуулагдаж байжээ. Өдгөө 150 гаруй жилийн түүхтэй энэхүү санхүүгийн байгууллага Монголд анх 1996 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 289 хадгаламж, зээлийн хоршоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ өдрүүдэд Филиппин улсад Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны форум-2018 зохиогдож байна. 1864 онд Германд байгуулагдсан анхны хадгаламж, зээлийн хоршоог үндэслэгч Фрэдрик Вилгелм Раиффэйсэний мэндэлсний 200 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү форумыг Азийн хадгаламж, зээлийн хоршоодын нийгэмлэг Филиппиний хадгаламж, зээлийн хоршоодын холбоотой хамтран зохион байгуулж байна.

Есдүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг форумд Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд форумд нийт 22 орны 561 төлөөлөгч оролцож хадгаламж, зээлийн хоршооны түүх болоод тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж