Хэсгийн тоглолтууд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Хэсгийн тоглолтууд үргэлжилж байна

Волейболын ДАШТ-ний хэсгийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр дэлхийн аваргын 2002 оны хүрэл медальт Францын шигшээ баг Хятадын шигшээ багтай В хэсгийн эхний тоглолтыг хийлээ. Тус тоглолтонд Францын шигшээ баг Хятадын залуусыг 3 сетэд 25-20, 25-21, 25-17 харьцаатай хожиж эхний ялалтаа авсан байна. Францын багаас 22 настай залуу тоглогч С.Бойе шилдэг тоглолт үзүүлж 23 оноо авч багаа ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн Канадын шигшээ баг Нидерландыг, Бразилын шигшээ баг Египетийн шигшээ багуудыг 3 сетэд хожиж эхний хожлуудаа авчээ.

В хэсэгт явагдсан тоглолтууд:

  • Франц 25-20, 25-21, 25,17 Хятад
  • Нидерланд 15-25, 23-25, 18-25 Канад
  • Бразил 25-17, 25-22, 25-20 Египет

С хэсэгт Камерун болон Оросын шигшээ багууд өрсөлдөгч нараа буулгаж авсан бол АНУ, Сербийн тоглолт маш өрсөлдөөнтэй болсон. Хоёр баг харилцан сетийн хожил авч байгаад нэмэлт сетэд АНУ-ын шигшээ баг 15-10 харьцаагаар хүчтэй өрсөлдөгчөө хожиж эхний хожлоо авсан байна. АНУ-аас гараанд гарсан тоглогчид жигд тоглолт үзүүлж байсан бөгөөд М.Андерсон, А.Руссель, Т.Сандер болон М.Холт нар сайн тоглож багаа ялалтанд хүргэсэн.

С хэсэгт явагдсан тоглолтууд:

  • Камерун 25-20, 28-26, 25-21 Тунис
  • Австрали 21-25, 20-25, 16-25 Орос
  • АНУ 15-25, 25-14, 21-25, 25-20, 15-10 Серби

D хэсэгт хоёр тоглолт болсон. Азийн төлөөлөл Ираны шигшээ баг Пуэрто-Рикогийн шигшээ багийг 20 оноо хүргэлгүй буулгаж авсан. Харин дэлхийн аваргаа хамгаалан оролцож буй Польшийн шигшээ баг багагүй эсэргүүцэлтэй тулгаран байж Куба улсын шигшээ багийг 4 сетэд хожсон.

  • Иран 25-19, 25-14, 25-18 Пуэрто-Рико
  • Куба 18-25, 19-25, 25-21, 14-25 Польш

Тэмцээний А хэсэгт даруухан амжилттай Бельгийн шигшээ баг хүчирхэг Аргентины шигшээ багийг хожиж багагүй шуугианыг тариад авлаа. Аргентин улсын шигшээ баг бол олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж үзсэн баг бол Бельгийн шигшээ баг томоохон амжилт үзүүлж чадаагүй байгаа. Тус тоглолтонд Бельгийн шигшээ багаас ахлагч С.Деро шилдэг тоглолт үзүүлж тоглолтын турш 21 оноо авсан бол түүний багийн хамтрагчид болон ван Ден Дрьес 17 оноо, ван Де Вүүрде болон Т.Роусейкс нар тус бүр 12 оноогоор тус хүргэсэн. Харин Аргентины багаас 10-аас дээш оноог ганцхан тоглогч авсан нь хожигдлын гол шалтгаан болсон байна.

  • БНДоминикан 25-22, 13-25, 13-25, 17-25 Словени
  • Бельги 25-19, 25-19, 22-25, 25-19 Аргентин

Өнөөдөр тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдана.

  • Египет – Канад: 22.00 цаг
  • Пуэрто-Рико – Польш: 22.00 цаг
  • БНДоминикан – Япон: 23.00 цаг
  • Австрали – АНУ: 23.00 цаг
  • Бразил – Франц: 01.30 мин
  • Иран – Болгар: 01.40 мин
  • Камерун – Серби: 02.30 мин
  • Итали – Бельги: 03.15 мин

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж