Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө | News.MN

Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно

Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

Багш нар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн цалингаа дахин нэмэхийг шаардан ажил хаялт зарлаад ес хонож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр/2018.09.12/ Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгчээ.

Уг шаардлагад "Багш нарын цалинг 2018 оны 9 дүгээр сараас  15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны  есдүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна.

Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд нэг их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно.

Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна" гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлсэн шаардлагын хариуд онцолжээ.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-13 202.131.248.250

Худлаа ярьж, улс төр хийхээ зогсоо. 2016 онд 1% байсан инфляцийг 8% хүргэж хүмүүсийн цалин хөлсийг огцом үнэгүйдүүлснийхээ төлөөсийг төлж цалинг нэмэх шаардлагатай. Хоёрхон жилийн дотор ард түмний халаасруу гар дүрж, амьдралыг нь доройтуулсан улстөрийн намыг ард түмэн яахаа мэднээ.

Avatar

Зочин 2018-09-13 202.131.248.250

2014 оноос хойш цалин нэмээгүй учраас өнөөдөр нэмж байгаа мэтээр Сангийн сайд улстөр хийж байна лээ. Дэлхий даяар болсон эдийн засгийн хямралын тэр хүнд үед АН инфляци буюу хэрэглээний үнийг өсгөхгүй барьж чадсанаар ард түмнийхээ амжиргааны түвшинг бууруулаагүй, цалинг цалин шиг байлгаж чадсан учраас цалин нэмэх нийгэм эдийн засгийн шаардлагатай тулгарч байгаагүй юм. Одоогийн эрх баригчид үүнийг ярих маш дургүй. Хрин ч элдвээр муу хэлж олон нийтийн тархийг угаах нэг гол сэдэв болгож байна

Avatar

Зочин 2018-09-13 202.131.248.250

Сангийн сайд Хүрэлбаатарын муу хэлж жишээ татах дуртай Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үнэ цэн улам тодорч байх шиг. Тэр хөтөлбөрийг зогсоосон учир хэрэглээний үнэ 2 жилийн дотор жолоогүй өсөж 8% болсонтой хэн ч маргах аргагүй биз. Бодлогын алдаа гэж үүнийг хэлдэг.

Avatar

Зочин 2018-09-13 103.10.23.115

…………………………

Avatar

Зочин 2018-09-13 103.11.195.2

Manaid bolohoor ajil hiihgui amidrah, busdaas ehleed mungu nehej , daraan ajil nehej amidrah um. getel busad gazart bi ajil hie geed haij yavah jisheetei, ajild orson gazraa udur shunugui zutgeh jisheetei. Getel manaid taalagdahgui baina geed hayad yavchina. hudulmurch negnee eldveer muulna uuruu bolohoor uych hiihgui ulun baagi baij tsetserhene.

Avatar

Зочин 2018-09-13 103.11.195.2

Tur n huchgui, irgedee udirdaj chadahgui, huuli gargaad heregjuulej chadadgui, hen durtaidn daramtluuldag turd tatvar tuluh hereg ern baina uu. Ajilchin angiig hen hamgaalaj bainaa. Uildveriin, huviin hevshliihnii erhiig hench yarihgui. Heden bolovsrolgui malchidiin ugeer yavah um. Um hiij bui negnee shimej, hudlaa chalchisan humuusees hedii boltol aij yavah tur ve. Gutarmaar um. Zarim uls esregeeree bayalag buteegchchdee demjij ajilgui irgedee ajuild orohiig shahahj baina tsaana chin.

Avatar

Зочин 2018-09-13 103.11.195.2

Malchdaas tatvar avch tusviin orlogoo nemegduulii, hen n turuus noos, yamaa geed zugeer mungu avdag, hen n bolohoor udur shunugui ajilj bas tatvar tulj busdiin yamaanii, noosnii mungiig tuluh estoi um. Bagsh nar ch gesen aijlaan hii, tsalingiin asuudlaa hicheeliin amraltaar shiideh buren bolomjtoi baital hudlaa huuhduudeer baritsaalsan eh oron ch shinjgui umnuud . zunduul ajil haisan bagsh nar baina. Jurmaaraa yavah heregteisht,

Avatar

Зочин 2018-09-13 65.49.68.196

Ene AN iig ene bagshilj chadakhgui, uls ornii baidlaa oilgoj chaddagui yumnuudtai n khamt Mongoloos khuuvul taarna. AN n uls orniig suiruulj khyamruulj baidag, sergeegeed ugunguut khudlaa bagsh ene ter n tsalin gej jujig tavij uls orniig busnliulakhaas uur yumgui bagsh bariig zailuulval taarna.

Avatar

Zochin 2018-09-13 122.201.26.172

Bagsh nar mineee odoo ajildaa orood huuhduuddee hicheelee zaayaa….

Avatar

Зочин 2018-09-13 202.131.245.243

Бүгдийг нь ажлаас хал аа. Тэр а**с нам, Эрдэнэ ван, ХХБанк нь тэжээнэ биз. Даварчихсан юм. Багшлах хүн зөндөө байна.

Avatar

Зочин 2018-09-13 202.131.245.243

Хүүхдүүдийг барьцаалж ажил хаяна гэдэг бол тeppopизм мөн.

Avatar

sad 2018-09-13 66.181.160.118

talh shuud 2000 bolno geed shuugiad bnaa tsaana chin

Avatar

huuli 2018-09-13 66.181.160.118

ter batzorig gesen ner buhii niigemiig turhiraad bgaa heseg humuusiig avchaad hiideg gazar n hiigeed shalgaachee ugaasa ajil hayalt n huuliin protses buruu yavagdsan bna lee eruu uusgeh buren bolomjtoi yum bilee sudalj uzsen chin kk 461 d kamer hesuuldeed 14 honuulchaach amitan bolno do b**s sheesteigee holildood

Avatar

Зочин 2018-09-13 202.179.27.97

Авилал хээл хахуульийг арилгаж малчид хувь хүнээс татвар авбал цалин нэмж бүрэн болно шүү дээ

Avatar

зочин 2018-09-13 66.181.168.220

Инфляци гэдэг хадны мангаагаар айлгаж нийт хүмүүсийн цалинг ер нь нэмэхгүйнээ. Германы сүйрсэн эдийн засгийг хөл дээр нь босгох байтугай дэлхийн дайн хийх хэмжээнд хүргэж чадсан Гитлер ахаас ч дор юмаа манай улстөрчид. Өндөр албан тушаалтан хагартлаа баяждаг үүд хаалгыг эвдэхгүй бол 100 жилийн дараа ч монголчуудын цалин өсөхгүй гэдэгт мөрийцсөн ч болно.

Avatar

Зочин 2018-09-13 66.181.165.237

Ажилаа хийхгүй ажил хаяад байхад цалинг өгөөд байх юм бол хэн ажилаа хийх юм

Avatar

zojin 2018-09-13 203.91.116.154

Za za ene yanzaar ajil xayalt zogsoxgui yum bna daa

Avatar

Зочин 2018-09-13 203.91.116.154

Za za ajil xayalt zogsoxgui yum bna daa ene yanzaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж