Хятадын талбайд есөн хүнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Хятадын талбайд есөн хүнийг хөнөөжээ

Хятадын талбайд есөн хүнийг хөнөөжээ

Хятадын Хүнань мужийн  Мишуй хотын төв талбайд олон хүн цугласан байх үеэр автомашинтай этгээд нэвтрэн хүмүүсийг дайрч хөнөөсөн хэрэг гарчээ. Хятадын цагдаагийн газраас Лхагва гаригт мэдээлснээр есөн хүн амь үрэгдэж, 46 хүн гэмтэж бэртсэн байна. Халдлага үйлдсэн жолоочийг баривчилжээ. Тэрбээр өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан нэгэн аж.

Хятадын төрийн мэдээллийн агентлагийн нэвтрүүлсэн видео бичлэгт нас барсан хүмүүс талбайд хэвтэж буй нь гарчээ. Өмнө нь Хятадын засгийн газраас амь үрэгдсэн хохирогчдын тоог гурав хэмээн мэдээлж байсан юм. Одоогоор сэжигтэн эрэгтэйн хэрэг үйлдсэн шалтгаан тодорхойгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж