Уурхайчид хамгийн өндөр, урлагийнхан хамгийн бага цалинтай байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Уурхайчид хамгийн өндөр, урлагийнхан хамгийн бага цалинтай байна

Уурхайчид хамгийн өндөр, урлагийнхан хамгийн бага цалинтай байна

Энэ оны 2 дугаар улирлын байдлаар Нийгмийн даатгалын шимтгэлд нийт 39.7 мянган аж ахуйн нэгжийн 636.5 мянган ажилчин хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААН-ийн тоо өмнөх оны мөн үеэс 1.5  мянгаар, өмнөх улирлаас 0.9 мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.5 мянгаар, өмнөх улирлаас 34.4 мянгаар тус тус нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын цалин хөлсийг ангилж үзвэл:

  • 46.9 мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай
  • 135.8 мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай
  • 225.6 мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай
  • 114.7  мянга нь 900.001-1.300.000 төгрөгийн цалинтай
  • 28.8 мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай
  • 84.7 мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:

  • Хангайн бүсэд 890.9 мянган төгрөг
  • Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг
  • Зүүн бүсэд 740.3 мянган төгрөг

Баруун бүсэд 648.9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 134.7-376.7 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.7 мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж