Н.Цэрэнбат сайд 199,7 тэрбумаар утааг мэдэгдэхүйц алга болгоно гэнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат сайд 199,7 тэрбумаар утааг мэдэгдэхүйц алга болгоно гэнэ

Н.Цэрэнбат сайд 199,7 тэрбумаар утааг мэдэгдэхүйц алга болгоно гэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад утааг бууруулахад 199,7 тэрбум төгрөг мөн тусгай агентлаг байгуулах шаардлагатай байгаа гэнэ. Ингэвэл утааг мэдэгдэхүйцээр бууруулах юм гэнэ. Тэрбээр, энэ саналаа Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өнгөрсөн жил орчмын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлаа өчигдөр УИХ-ын гишүүдэд тайлагнах үеэрээ дуулгажээ.  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хүрээнд өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд ажилласны үр дүнд тулгуурлан хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан агентлаг байгуулж, ирэх оны төсөвт 199.7 тэрбум төгрөг төсөвлүүлж чадвал агаарын бохирдол нийслэлийн хэмжээнд мэдэгдэхүйц буурах боломжтойг тэрбээр  танилцуулжээ.

Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн утааг бууруулахад хоёр их наяд орчим төгрөгийг зарцуулсан гэсэн тоо бий. Тэгвэл ирэх жил бүр нэмээд агентлаг байгуулаад 199,7 тэрбум төгрөг олчихвол утаа эрс буурах юм гэнэ, сайдын хэлснээр. Асуудал агентлагтаа бас мөнгөндөө бус агаарын бохирдлыг бууруулах технологийн шинэ дэвшил бас сэтгэлгээ, сэтгэлдээ байгаа юм биш үү, сайд аа. Жилийн жилд утааг бууруулах ажлын хэсэг байгуулж, баахан үр дүнгүй ажил хийж, хэдэн тэрбумаар нь зарцууллаа. Утаа арилаагүй, харин ч аюултай түвшинд очоод байна. Тэгэхээр БОАЖЯ-ын сайд, Засгийн газрын гишүүд ээ, утааг бууруулах улиг болсон аргуудаасаа татгалзаж, сэтгэлгээгээ нэг өөрчлөөд үзвэл ямар вэ. Утаа улстөрчдийн мөнгө хураах хэрэгсэл биш юм бол.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж