Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ үргэлжилж байна

Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ үргэлжилж байна

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн Словак улсын Банска Бистрица хотын SNP цэнгэлдэх хүрээлэнд  үргэлжилж байна.

Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 15 орны эрэгтэй баг тамирчид, ОХУ, Казакстан, Беларус, Азербайжин  зэрэг 10 орны эмэгтэй баг тамирчид оролцож байгаа юм.

Тус тэмцээний довтолгооны шатны  эмэгтэйчүүдийн ангилалд  алтан медалийг 6,86 секундын амжилтаар ОХУ-ын тамирчин Экатерина Чеманова, мөнгөн медалийг 7,17 секундээр, Беларус улсын тамирчин  Викториа Осипова, хүрэл медалийг  7,58 секундын амжилтаар Екатерина Гусева тус тус хүртжээ.

Харин  эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг  12,78 секундын амжилтаар ОХУ-ын тамирчин Владимир Сидоренког, мөнгөн медалийг 13,01 секундын амжилтаар Беларусь улсын тамирчин Никита Укововын, хүрэл медалийг 13,26 секундын амжилтаар  Беларус улсын тамирчин Еггенж Руцевич хүртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж