“RestoEXPO2018”-Шилдэг сургагч багш нарын сургалтыг зориорой

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

“RestoEXPO2018”-Шилдэг сургагч багш нарын сургалтыг зориорой

 “RestoEXPO2018” мэргэжлийн үзэсгэлэн Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа билээ. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчдэд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм. Сэтгүүлч миний анхаарлыг татсан арга хэмжээ нь сургалт, семинаруудын хөтөлбөр байлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар RestoEXPO2018 үзэсгэлэнгийн зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ж.Гэрэлцэцэгтэй ярилцлаа.

Ж.Гэрэлцэцэг: “RestoEXPO2018” үзэсгэлэн хоолны газрын бизнес эрхлэгч, эзэн, удирдах ажилтнуудад үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай орчин үеийн, шинэ, шинэлэг мэдлэг, мэдээллийг нэг дороос олж авах ховорхон боломжийг олгох болно.

-“RestoEXPO2018” үзэсгэлэнг яагаад мэргэжлийн гэж тодотгосон юм бол энэ үзэсгэлэнгийн гол чухал онцлогууд юу байх вэ?

-RestoEXPO2018 үзэсгэлэнгийн энэхүү үзэсгэлэн нь зөвхөн бүх төрлийн хоолны газрын үйл ажиллагааг явуулж байгаа энэ чиглэлийн бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа хүмүүс, тэдгээрийн бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээг бэлтгэн нийлүүлдэг ханган нийлүүлэгчдэд зориулсан үзэсгэлэн байгаа. Бид үзэсгэлэнгийн үеэр энэ салбарынханд зориулсан таван төрлийн ажил хэрэгч, мэргэжлийн хөтөлбөрийг  зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэхүү таван хөтөлбөрт мэргэжлийн сургалт, семинар, хэлэлцүүлгүүд орж байгаа.

-Мэргэжлийн сургалт, семинарын ямар сэдвийн хүрээнд хийгдэх вэ?

-Жил бүр хоолны газрууд маш олноороо байгуулагдаж бас зарим газар нь үүд хаалгаа хааж байдаг. Хоолны газрыг олон хүний уйгагүй хүч хөдөлмөр, ур чадвар, туршлагын үр дүнд амжилттай ажиллуулдаг. Энэ салбарын хувьд салбарын үйл ажиллагаатай холбоотой сургалт, мэдээлэл харьцангуй бага өөрсдийн мэдлэг, туршлагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид энэхүү үзэсгэлэнгийн үеэр үйлчилгээний ажилтан, үйлчилгээний чанар, үр дүнтэй удирдах арга зам, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ХАБЭА, хоол, уух зүйлсийн цэс, маркетинг сурталчилгаа гэх мэт 22 төрлийн сэдвээр мэргэжлийн их дээд сургууль, зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн ОХУ-аас MarketingStory.ru Агентлагийн Захирал,  Novikov Business School багш Инна Щепетова, Кофе Эксперт, Партнёр ХХК-ийн Ерөнхий захирал Артем Протасов нар ирж олон улсын түвшний сургалтуудыг зохион байгуулна.

-Сургалтын онцлог давуу тал, ач холбогдол юу вэ ямар хүмүүс оролцох вэ?

-Сургалтанд хоолны газрын эзэд, удирдлагын түвшний ажилтнууд, менежер гээд хүссэн хүн бүр суух боломжтой. Сургалтанд оролцогчид нь салбарын сүүлийн үеийн чиг хандлага, мэдлэг мэдээллийг богино хугацаанд системтэйгээр, маш хямд зардлаар олж авна. Жишээ нь: BZP inbound marketing компанийн үүсгэн байгуулагч Х.Батзориг-ын  сошиал орчинд бизнесээ сурталчлах сургалт гэхэд л  160.000₮ байдаг. Харин манай  сургалтыг ердөө 20 000₮-нд авах боломжтой гэхээр бизнес эрхлэгчдийгээ ирж сонирхоход алдахгүй шүү гэж хэлмээр байна. Сургалтын байгууллага, зөвлөхүүдтэй цаашдаа хамтран ажиллах боломжтой.

-Сургалтанд хамрагдахыг хүссэн хүмүүс хэрхэн бүртгүүлэх вэ?

-Сургалтанд бүртгүүлэхийг хүсч байгаа оролцогчид www.tix.mn вэбсайтаар орж онлайнаар бүртгүүлж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88018497, 88116043 холбогдох буюу Fb/RestoExpoMongolia, www.crocus.mn/restoexpo/ сайтуудаас харж болно. Сургалт тус бүрийн суудлын тоо хязгаартай тул боломжийг алдалгүй аль болох эрт бүртгүүлээрэй.

Танд баярлалаа. “RestoEXPO2018” үзэсгэлэнг зохион байгуулах ажилд тань амжилт хүсье.

Баярлалаа.


Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн Ерөнхийлөгч. Судлаач   Ш.Эрдэнэхүү:  Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын  өмнө  тулгараад  байгаа хамгийн  том асуудал  бол  мэргэжлийн  ажиллах хүчин, хүний нөөцийн  хомсдолд  ороод байна

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт анхаарах  ёстой  зүйлүүд олон байдаг  хэдий ч  хамгийн  их,  онцгойлон  анхаарч,  авч үзэх ёстой зүйл нь  ажиллах  хүний нөөцийн хангалт,  тэдгээрийн тогтвортой байдал,  хөгжлийн асуудал байдаг. Манай салбар  1990 ээд оны үеэс эхлэн  хүний нөөцийн  хомсдолд  орох төлөв ажиглагдаж эхэлсэн бол өнөөдрийн  байдлаар  энэхүү үзэгдэл нь  улам гүнзгийрч бодитой  анхаарах ёстой, хурц асуудал болоод  байгааг  тэмдэглэж хэлмээр байна  “RESTO EXPO 2018” үзэсгэлэнгийн үеэр “Хоол үйлдвэрлэлийн  бүтээмж, чанар үр ашгийг дээшлүүлэх боломж” сэдэвт сургалт, танилцуулга хийхээр төлөвлөөд байна.   Уг сэдвийн хүрээнд  Хөдөлмөрийн бүтээмж гэж юу  болох,  хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн яаж нэмэгдүүлэх боломжийн тухай, арга хэрэгслийг хэрхэн зөв сонгох,  бүтээмжийг дээшлүүлснээр гарах үр дүнгийн  талаар  сургалтын агуулгаа чиглүүлнэ ээ. Хөдөлмөрийн бүтээмж  гэдэг бол  “ХҮНИЙ  НӨӨЦИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ  ХАНДЛАГА” байдаг. Тиймээс удирдлагын санал санаачлагаар, ажилчдын  оролцоотой бүтээгдэж бий болдог  баялаг  учраас  энэхүү  баялгаас  хувь хүртдэг  хүн бүрийг хамрагдаасай гэж хүсч байна.

-"AFA Academy " Гүйцэтгэх захирал М.Амартүвшин: “Үр дүнтэй удирдах шинэ мянганы шилдэг аргыг хэрхэн ашиглах вэ”

-Сургалтаараа бизнес эрхэлж байгаа хүмүүст гурван зүйлийг хуваалцъя гэж бодож байгаа. Бид нар бие мах бодид хоол өгнө, соёлыг түгээнэ, үнэ цэнийг борлуулдаг. Энэ цаг үеийн үйлчлүүлэгч ухаалаг болсон, өндөр соёлтой болсон тэрний хирээр байгууллага удирдаж байгаа хүний хувьд заавал зүрх сэтгэлдээ тээсэн байх ёстой гурван мэдлэгийг би хуваалцъя гэж бодож байгаа юм. “Үр дүнтэй удирдах шинэ мянганы шилдэг аргыг хэрхэн ашиглах вэ” сургалтад сууснаар яагаад би энэ бизнесийг хийж байгаа вэ гэдэг асуултанд хариулт авна. Аливаа бизнесийн хөгжил нь үндэсний хэмжээний нэгдсэн үнэт зүйл, алсын хараа, зарчимтай байж бизнес өөрөө өргөн хүрээтэй байдаг. “RESTO EXPO 2018”-ийн үеэр бизнес эрхэлдэг бүхий л хүн ирж хоорондоо танилцаасай, жаргал зовлонгоо яриасай гэж хүсч байна.

-Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвийн захирал Э.Болормаа: Борлуулалтын үзүүлэлт нь огцом хэлбэлзэж байгааг зах зээл ба хэрэглэгч рүү чихээд сууж байдаг менежерүүд үйлчилгэ эний чанараа хэмжиж бизнестээ тусгаж анализ хийж ажиллах нь чухал

-“Рестораны борлуулалт ба үйлчилгээний чанар” сэдвээр Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв сургалтыг орно. Уг сургалтын гол онцлог нь гарааны бизнес эрхэлж байгаа болон энэ салбарт рестораны бизнес эрхэлж байгаа  хүмүүст зориулагдаж байгаа юм. Энэ салбарт бизнес эрхэлж байгаа эзэд, үйлчлүүлэгчид, ажилтан гэсэн гурван өнцгөөс үйлчилгээний чанар нь борлуулалтанд хэрхэн нөлөөлж байна гэсэн судалгааг авсан. Судалгааны дүгнэлтээс сургалтын агуулгад тусгасан учраас сургалтын өгөөжийг илүү байх гэж бодож байна.Манай бизнес эрхлэгчид болон удирдах шатны менежерүүд маань рестораны концепцоо зөв тодорхойлж, бизнес төлөвлөлтөө оновчтой зөв хийж хэрэгжүүлэх, хянах процесс дээр алдаж байгаа нь судалгаан дээр харагдсан.Иймээс бид нэг хуудасны бизнес төлөвлөлтийн загвар болон рестораны жишээн дээр үзүүлж, үйл ажиллагааны явцад үйлчилгээний чанарын үзүүлэлт нь борлуулалтанд хэрхэн нөлөөлж байгааг хянах дүгнэх аргачлалуудыг сургалтандаа тусгах болно.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж