100 жилийн өмнөхтэй харьцуулахад оросууд 6 дахин их сахар хэрэглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

100 жилийн өмнөхтэй харьцуулахад оросууд 6 дахин их сахар хэрэглэж байна

100 жилийн өмнөхтэй харьцуулахад оросууд 6 дахин их сахар хэрэглэж байна

Нэг хүнд ногдох сахарын хэмжээ Орост эрс нэмэгдэж, 100 жилийн өмнөхтэй харьцуулахад 6 дахин нэмэгдсэнийг Хэрэглэгчийн хяналтын албаны тэргүүн Анна Попова сэтгүүлчдэд ярьсан байна.

Хэрвээ энэ эрчээрээ явбал Оросын иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд очно хэмээн тэрбээр анхаарууллаа. Учир нь, түүний эш татсан тоо бол зөвхөн дотоодын үйлдвэрлэлийн үзүүлэлт дээр тулгуурласан ажээ.

“Энэ бол зөвхөн дотоодын үйлдвэрлэлд тулгуурласан тоо. Үүн дээр импортоор орж ирж байгаа чихэр, хүнсний амттаныг тооцоогүй. Импортын чихэр, амттанд агуулагдах сахарын хэмжээ маш өндөр. Хэдийгээр сахарын агууламж өндөртэй хүнсийг сургууль, цэцэрлэгт хориглосон ч гэсэн хэрэглээ их хэвээр байна. Энэ эрчээрээ байвал хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн эрүүл мэндэд аюул заналхийлж байна гэсэн үг” хэмээн Анна Попова зовиносон байна.

Сахараас гадна давсны хэрэглээ өндөр байгааг тэр бас анхаарууллаа.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж