Оросууд Амурын барыг хятадуудтай хамтран хамгаалж, үржүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Оросууд Амурын барыг хятадуудтай хамтран хамгаалж, үржүүлнэ

Оросууд Амурын барыг хятадуудтай хамтран хамгаалж, үржүүлнэ

Орос, Хятадын хил дамнасан тусгай хамгаалалттай бүсийг Алс Дорнодод бий болгон Амурын барыг хамгаалж, тоо толгойг нь өсгөж үржүүлнэ хэмээн “Амурын бар” төвийн тэргүүн Сергей Арамилев хэллээ.

Тусгай хамгаалалттай бүс бий болгох бэлтгэл ажлыг Хятадын тал одоо ид хийж байгаа бөгөөд бэлтгэл дуусмагц олон нийтэд зарлах ажээ. Гэхдээ нарийн тогтоосон хил байхгүйг тэр онцолсон байна.

Амурын бар бол дэлхий дээрх барууд дотроос хамгийн том биетэй нь бөгөөд тоо толгой нь ховордсон тул Улаан номд бүртгэгдсэн амьтан юм.

Өнөөдрийн байдлаар Орост байгаа барын тоо толгой 560-580 хүрээд байгааг Сергей Арамилев хэллээ. Сүүлийн жилүүдэд барыг хамгаалахад ихээхэн анхаарч байгаа нь тоо толгой нь өсөхөд нөлөөлж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж