ОХУ: Төрөлх хэлээ судлах, хамгаалах сан байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

ОХУ: Төрөлх хэлээ судлах, хамгаалах сан байгуулна

ОХУ: Төрөлх хэлээ судлах, хамгаалах сан байгуулна

Эх хэлээ хамгаалах, судлах зорилготой сан байгуулахаар төлөвлөж байгаагаа ОХУ-ын Үндэсний цөөнхийн асуудал хариуцсан агентлагийн тэргүүн Игорь Баринов Владивосток хотноо зохиогдож буй Дорнын Эдийн засгийн форумын үеэр РИА Новости-д ярьсан байна.

Энэ оны наймдугаар сарын эхээр Эх хэлээ хамгаалах хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин гарын үсэг зуран хүчин төгөлдөр болгосон. Анхны хэлэлцүүлгээрээ батлагдсан энэхүү хуульд Орост амьдарч буй олон үндэстнүүдийн эх хэлийг хамгаалах сан байгуулахаар тусгагдсан юм. Сан байгуулахаас гадна эх хэл шинжлэлийг хөгжүүлэх, заах аргачлалыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хуульчилж өгсөн.

“Сан байгуулснаар Орост амьдран суугаа олон үндэстний эх хэлийг хамгаалах нэг нөхцөл болох юм. Үндэстнүүдийн эх хэл нь Оросын түүх болон соёлын өвийн нэг хэсэг юм. Санг үүсгэн байгуулагч нь Гэгээрлийн яам, Үндэсний цөөнхийн асуудал хариуцсан агентлаг байх болно” хэмээн Игорь Баринов хэллээ.

 Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж