БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа.

Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга “Хятадын тал Монгол Улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үздэг. Харилцан хүртээмжтэй хандах сайн хөршийн нөхөрсөг хамтын ажиллагаагаа улам төгөлдөржүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Манай хоёр улс бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, итгэлцлээ гүнзгийрүүлж ирсэн. Хятад улс Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хятад Монгол улс "Нэг бүс нэг зам" болон "Талын зам" төслийг харилцан уялдуулж хоёр орны бодит хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна. Хятад улс Монгол улсыг хөгжлийн хурдан галт тэргэндээ хамт сууж хамтаар урагшлахыг урьж байна. Мөн Хятад улсын өөрчлөлт нээлтийн ололт амжилтаас хуваалцан хамтын хөгжилтийг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байна. Хятадын тал Монгол улсын уламжлалт мал аж ахуй болон хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжин ажиллаж, Монгол улсаас чанарын өндөр үзүүлэлттэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолно. Мөн олон нийтийн үзэл бодолд суурилан хоёр талын соёлын солилцоог өргөтгөж байна. Хятад Монгол улс олон улсын болон бүс нутгийн тавцанд харилцан ойлголцож хамтран ажиллахыг чухалчилна” хэмээн онцоллоо.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол улс Хятад улстай харилцаагаа тогтвортой хөгжүүлэхдээ харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтална. Монгол Улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр БНХАУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна. Нэг Хятад улс байх байр суурь бол хувиршгүй юм. Тайвань, Түвд, Шинжянийг Хятадын улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Монгол улс "Нэг бүс нэг зам" төсөлд идэвхийлэн оролцохын зэрэгцээ Хятад улстай худалдаа эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжилд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шүэшянь, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жэчи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад явдлын яамны сайд Ван И, Хятад улсын Улс төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн дарга Хэ Лифэн нар тус уулзалтад мөн оролцжээ.

Эх сурвалж: CCTV

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-12 202.9.43.145

Erunxiilugchuu yu yarisan bol gexees dotor muuxairax yum. Xyatad tank orj irex esex .... kkkkkkkkkkkkkkkk

Зочин 2018-09-12 66.181.167.194

Новшийн хужаа нэр тавьсан энд тэндхийн сайтад баас савируулж явдаг өмхий дебил АНуус энд комент бичсэнгүй. Монгол ялна гэж орилолдсон эргүү дебил ориг оркууд ч алга. Эзэн нь хужаад жигтэйхэн хайртай болсон болохоор лав өдийд “Хятад ялна” гэж орилодож яваа болов уу!!! Жанхуу өмдөндөө чацга алдсан ч жанхуугийн маань гаагаа угийн ийм шар өнгөтэй гэж чичирч зогсох хүмүүс ш дээ, нээрээ!!!

Unschigch 2018-09-12 94.223.182.226

Ehleed Mongol Ulsiinhaa Eroenhiilogchiig urd ni bicheed daraa ni zochin ulsiinhaa Toeloologchiig udaah bairand ni bichij medeelj baimaar baina!

Зочин 2018-09-12 122.201.24.39

Манай хvн Гудиггvй эр юмаа!! Нvvрийг нь харахаараа инээгээд л , нvднээс далд бол ялна дийлнэ, серне эсэргvvцэнэ, хаах хориг тавих, танк их бууны тухай юм болоод л!!

зочин 2018-09-12 182.160.35.221

хятад хааж хорьдоггүй юм уу, чиний цэцэрхэл чинь дэндчихэж, шаардлагатай гэж үзвэл хаана, хорино

Ялсан Монгол 2018-09-12 64.119.16.16

Хятадын Си дарга манай ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг жил хагасын өмнө очиход уулзаад хэлсэн үгээ л Баттулгад хэлсэн байна лээ. Танай ардчилал, тусгаар тогтнолыг хүндэтгэнэ. Хятадын хурдан хөгжлийн галт тэргэнд хамт суул даа. Ганцхан худлаа ярьж дотроо хэрэлдэлгүй хэлсэн ярьснаа ажил болгодог бай гэсэн байна. Худлаа ярьж хоосон цэцэрхдэг, өчүүхэн эрх ашгаа бодож хөгжлөө дэгээдэж суудаг улс төрчдийг даапаалж байна.

kk 2018-09-12 202.131.245.194

si darga battulgiig toohgui bhoo

Зочин 2018-09-12 103.240.241.32

SI IRLIIZ BOLNOO

борхүү 2018-09-12 202.9.43.67

Ямарч ач холбогдолгүй уулзалт болсон.Си дарга үнэхээр авч хэлэлцээгүй гэсэн.

зочин 2018-09-12 182.160.35.221

чиний дарга манай ерөнхийлөгчийг авч хэлэлцээгүй байж болно, гэхдээ олон улсын харилцаанд байр сууриа нотлон явах нь аюулгүй байдалд өлзийтэй байдаг юм

dvvdfs 2018-09-12 66.181.160.40

Zarchimch shudraga ard tumnee boddod eh oronch udurdagchiin hajuud hulgaich zogsoj bna.

Зочин 2018-09-12 103.229.121.214

Ажилаа мэдэж хийдэг хүн энэ яам тамгын газар чинь байна уу үгүй юу бөөн цүнх барьж гүйсэн нөхөдөөр дүүрсэн үү үгүй юу.

Зочин 2018-09-12 66.181.167.194

Синга хужаа билли лимийн гаагааны резин жанхууд ичих нүүр гэж алга. Жанхуу, чи хэлсэндээ л бай л даа!!! Хужаатай хиллэдэг бүх хил гарцыг хаана, хужаа нарыг бүгдийг нь хөөж гаргаж, хужаа америк 2-ыг ялна гэж амласан биз дээ. Си зин пинь руу салаавч өгөөд байсан, хүргэн ахыгаа царайчлан байж си-тэй уулзах зөвшөөрөл аваад одоо бөгсийг нь долоохоосоо ичихгүй байна уу?