Хятад Оросын мэдээллийн байгууллагууд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Хятад Оросын мэдээллийн байгууллагууд хамтран ажиллана

Хятад Оросын мэдээллийн байгууллагууд хамтран ажиллана

Хятад Оросын мэдээллийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ши Жиньпин, Владимир Путин нар оролцлоо.

ОХУ-ын Владивосток хотод өчигдөр Хятадын төв радио телевиз, “Өнөөдрийн Орос” олон улсын агентлагийн хооронд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээнд Төв радио телевизийн захирал Шэнь Хайшүнь, “Өнөөдрийн Орос” агентлагийн захирал Дмитрий Киселёв нар гарын үсэг зурсан юм. Гэрээ ёсоор Хятадын төв радио телевиз, “Өнөөдрийн Орос” агентлаг мэдээний апликейшн, нийгмийн сүлжээ, интернет зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Оросын хөдөлгөөнт хэвлэл мэдээллийн нэгдсэн “Хятад, Оросын онцлох мэдээ” апликейшныг хамтран үүсгэхийн зэрэгцээ олон улсын тоймчдын ажлын хэсгийг байгуулахаар болжээ. Энэ оны дөрөвдүгээр сард шинэ бүтэц зохион байгуулалтад орсон Хятадын төв радио телевиз он гарснаас хойш “Өнөөдрийн Орос” агентлаг, ОХУ-ын үндэсний радио телевизийн  ерөнхий компани, Орос сонин, RT телевиз, ТАСС агентлаг, Оросын Сибирийн хэвлэл мэдээллийн корпораци зэрэг Оросын төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбаруудтай олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж