Жан Жялү 49 настай бөгөөд Гүйжөү мужийн Бижиэ хотын бага сургуульд багшилдаг. 1993 оны наймдугаар сард санамсаргүй унаснаар доод бие нь мэдээ алджээ. Тэр үеэс хойш тэрбээр эхнэрийнхээ тусламжтайгаар тэргэнцрээр хөл хийж, ажлаа хийх болсон гэнэ. “Хичээл заах бол миний хувьд аз жаргалтай мөч. Би өдөр бүр сурагчидтайгаа харилцахыг хүсдэг” хэмээн Жан багш ярьсан байна.
26 жилийн турш тэргэнцэр дээр суухдаа тэрбээр энгийн хүний ч давахад бэрх мөчүүдийг шавь нар болон ажилдаа хайртай тулдаа, мөн эхнэр нь түүнийг ойлгож, тусалсны хүчинд даван туулсан аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ