Жек Магийн халааг хэн авах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Жек Магийн халааг хэн авах вэ?

Жек Магийн халааг хэн авах вэ?

Интернэт худалдааны “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жек Ма ирэх оны есдүгээр сарын 10-нд албан ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн бөгөөд цаашид захирлуудын зөвлөлд үлдэж, шинэ удирдлагын зөвлөхөөр ажиллахаар төлөвлөж байгаа билээ.  Компанийнхаа үүсгэн байгуулагдсаны 19 жилийн ойгоор тэрбээр ийн мэдэгдэхдээ халааг нь хэн авах талаар өгүүлснийг “South China Morning Post” онцолж байна.

Компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, Дэниэл Жан түүний халааг авах гэнэ. “Ерөнхий захирлаар ажиллаж эхэлснээс хойш түүний авьяас, ажил хэрэгч байдал, манлайлах чадварыг ажигласаар ирсэн. Сүүлийн жилүүдийн ололт амжилтад түүний нөлөө асар их байгаа” гэж Жек Ма өгүүлсэн байна.

Өдгөө 46 настай Дэниэл Жан өмнө нь интернет худалдааны “Taobao” компанийн санхүү хариуцсан захирал, “Tmall.com.”-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Дэниэл Жаныг компанийнхаа ирээдүйн удирдлагаар ажиллуулах саналыг Жек Ма 2015 онд анх захирлуудын зөвлөлд тавьж байсныг “South China Morning Post” онцолжээ.

 Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж