Эрчим хүчинд хэмнэлттэй галт тэргийг метронд ашиглана

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Эрчим хүчинд хэмнэлттэй галт тэргийг метронд ашиглана

Эрчим хүчинд хэмнэлттэй галт тэргийг метронд ашиглана

БНХАУ-ын “CRRC” корпораци нүүрсэн мяндсаар ажилладаг, эрчим хүч бага зарцуулах, жин багатай галт тэрэг бүтээсэн байна. Метроны шугамаар зорчигч тээвэрлэх энэхүү галт тэрэгний хаалга тусгай мэдрэгчтэй бөгөөд хүмүүс олноор суусан үед дохио өгч, аюулгүй байдлыг нь анхааруулдаг аж. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдэд зориулсан тусгай тоноглол бүхий суудалтай энэхүү галт тэргэнд Wi-Fi ашиглах боломжтой.

Зохион бүтээгчдийн онцолж буйгаар, тэд ойрын хугацаанд энэхүү галт тэргийг олноор үйлдвэрлэж турших бөгөөд ирэх жилд томоохон хотуудын метроны шугамд үйлчилгээнд гаргах гэнэ.

 Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж