Стефен Көрри Хятадад айлчлав

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Стефен Көрри Хятадад айлчлав

Стефен Көрри Хятадад айлчлав

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг баг болох Голден Стэйт Уорриорс багийн тоглогч Стефен Көрри Хятад улсад айлчилжээ. Тэрбээр Үхань хотод хийсэн айлчлалын хүрээнд Хуажоны Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн харьяа дунд сургуулийн сурагчидтай хамтран сагсан бөмбөгийн бэлтгэл сургуулилт хийжээ.  Түүний хувьд Азийн дөрвөн улсад айлчилж байгаа бөгөөд есдүгээр сарын 6-нд Филиппиний Манила хотоос аялан тоглолтоо эхэлсэн байна. Хятад улсын дараагаар Японы нийслэл Токио хотод очин өөрийн дэмжигчидтэйгээ уулзах юм. Хятад улсад Голден Стэйт Уорриорс багийг дэмжигч маш олон залуус байдаг учир тус багийн тоглогчдыг тун найрсгаар хүлээн авдаг аж.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж