Дисней компани хятад уран бүтээлчдэд нууцаа задлав

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Дисней компани хятад уран бүтээлчдэд нууцаа задлав

Дисней компани хятад уран бүтээлчдэд нууцаа задлав

Хүмүүс хоорондын харилцаа, нинжин сэтгэл, хөгжилтэй үйл явдал зэргийг бүтээлдээ тусган харуулдаг Уолт Дисней компани нь Хятад, Америк улсын хамтын ажиллагааны өөр нэгэн гүүрийг бий болгож байна.

Хятадын хүүхэлдэйн киноны салбарын шилдэг 20 уран бүтээлч болон компанийн удирдлага, төлөөлөгчдөөс бүрдсэн баг бүрэлдэхүүн наймдугаар сарын 26-наас эхлэн Калифорни муж улсад гурван долоо хоногийн сургалтад хамрагдаж байгаа аж. Эдгээр уран бүтээлчид нь сургалтын явцад Уолт Дисней компанийн амжилтын нууцуудтай танилцан харилцан туршлага солилцох юм. Хятадын дотоодын хүүхэлдэйн киноны уран бүтээлчдийг дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх зорилготой олон жилийн хугацаат сургалтын хөтөлбөрийг Дисней компани нь 2015 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ.

“Хятад улс том зах зээл гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Гэхдээ Хятадын соёл уламжлалыг тусгасан урлагийн бүтээлийг олон улсын энтертайнмент зах зээлд хэрхэн өнгө төрхийг нь зохицуулан гаргах зэрэг ажиллагаанд Дисней компани үргэлж тусламж үзүүлдэг” гэж Дисней компанийн Бүтээмжийн албаны дарга Марк Хэндлер саяхан Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Хоёр улсын хүүхэлдэйн киноны салбарт сүүлийн хэдэн жил нэлээд ахиц гарч байгаагаас гадна хэд хэдэн ажлуудыг хамтран хийж байгаа. Жишээ дурдвал, Дисней компани Хятадын хүүхэлдэйн киноны “Toonmax” студитэй хамтран “Стич ба Ай” гэх олон ангит цуврал хүүхэлдэйн киног бүтээжээ. Энэхүү хүүхэлдэйн кино нь анх “Лило ба Стич” нэртэйгээр Диснейн шилдэг бүтээлийн нэг болсон юм. Харин Хятадын соёл, зан заншил хэв маягийг тусган харуулсан энэ хувилбар нь CCTV телевизээр өнгөрсөн оны хавар анх дэлгэцнээ гарч байжээ.

Энэ онд хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагаа улам өргөжиж Диснейн шилдэг бүтээлийн нэг Tangled киноны шинэ цувралыг хийхээр ажиллаж байгаа юм.

2010 онд дэлгэцнээ гарсан Tangled хүүхэлдэйн кинонд Рапунзел гэх урт үстэй охины гайхалтай түүхийг өгүүлдэг бөгөөд тус хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарснаас хойш дэлхий нийтээр 592 сая долларын орлого олсон юм.

 Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж