ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Владивосток хотноо зохиогдож буй Дорнын эдийн засгийн форумаар сэтгүүлчдэд хандаж новичок хэргийн талаар ярьжээ.
“Бид тэднийг хэн болохыг олж мэдсэн. Тэд бол мэдээж хэрэг энгийн иргэд. Үүнд ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй. Надад итгэж болно. Ойрын хугацаанд юу болохыг харж байя” хэмээн Путин чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Их Британийн эрх баригчид Александр Петров болон Руслан Боширов нарыг баривчлах тушаал гаргасан бөгөөд Оросын тагнуулууд хэмээн сэжиглэж байна.
Сануулахад, 2018 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Оросын экс-тагнуулч Скрипал болон түүний охин Юлия нарыг химийн хорт бодис новичокоор санаатайгаар хордуулсан гэж сэжиглэж байгаа ба ОХУ зохион байгуулсан гэж Их Британийн эрх баригчид үзэж байгаа аж. Гэвч үүнийг ОХУ-ын Засгийн газар эрс үгүйсгэж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: AFP
Г.МАНДАХ