Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга, Бүртгэл хяналтын төв, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 3 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шинээр томилогдсон болон офицер бүрэлдэхүүнд багтсан алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр /2018.09.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” цогцолборт боллоо.
Алба хаагчид “Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагласан юм.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ