Хойд Солонгос 2020 оны Олимпт оролцохоор зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос 2020 оны Олимпт оролцохоор зэхэж байна

Хойд Солонгос 2020 оны Олимпт оролцохоор зэхэж байна
Антонио Иноки Бээжингийн нисэх онгоцны буудал дээр тэргэнцэр дээр сууж яваа дүр зураг

2020 оны Токиогийн олимпийн наадамд Хойд Солонгос оролцохоор төлөвлөж байгаа талаар Япон улсын парламентын гишүүн Антонио Иноки мэдэгджээ. Тэрбээр есдүгээр сарын 9-нд болсон Хойд Солонгосын тусгаар тогтносон 70 жилийн ойн цэргийн жагсаалд оролцсон аж.

“Хойд Солонгос Токиогийн олимпод Өмнөд Солонгостой хамтран оролцох сонирхолтой байгаа. Япон болон Хойд Солонгосын харилцаа хаалттай болж байгаа одоо цагт тэдний далд санааг ойлгох нь хамгаас чухал” хэмээн Антонио Иноки Бээжингийн нисэх онгоцны буудалд цугласан сэтгүүлчдэд ярьжээ.

75 настай Антониа Иноки буюу жинхэнэ нэр нь Канжи Иноки нь Япон, Хойд Солонгосын спортын төлөөллийн гишүүн юм. Тэрбээр залуудаа нохой зодооны мэргэжлийн тамирчин байсан бөгөөд нохой зодооны ертөнцөд багагүй амжилт олсон нэгэн аж. 1989 онд улс төрд хүчээ сорьсон боловч амжилтгүй болжээ. Хожим нь 2013 онд парламентын гишүүнээр сонгогдсон байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж