Жастин Бибер загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Жастин Бибер загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэнэ

Жастин Бибер загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэнэ

Өсвөр насны охидын шүтээн дуучин Жастин Бибер нэг насны хайраа олж, хуримаа хийхээр төлөвлөжээ. Харамсалтай нь сүйт бүсгүй нь дуучин Селена Гомез биш.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сард шаргал үст загвар өмсөгч  Хейли Болдуинтай сүй тавьсан аж. Холливудын алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин өдгөө 21 настай бөгөөд Жастин Биберээс гурван насаар дүү. Тэд өмнө нь 2015 оны сүүлээс 2016 оны нэгдүгээр сар хүртэл хэсэг хугацаанд болзож байв. Харин Жастин Бибер экс найз бүсгүйгээсээ салсны дараа хосууд энэ оны тавдугаар сард эргэн нийлээд хоёр сарын дараа сүй тавьжээ.

Жастин Бибер болон Селена Гомез нар олон удаа салж нийлсний эцэст харилцаагаа бүрэн эцэслэжээ.

Эх сурвалж: E Online

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж