100 жилийн түүхтэй анхны бага сургууль музей боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

100 жилийн түүхтэй анхны бага сургууль музей боллоо

ТЭМҮҮЛЭН

100 жилийн түүхтэй анхны бага сургууль музей боллоо

Орчин цагийн тэнхимийн сургалтын суурийг тавьсан Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн анхны бага сургуулийн 100 жилийн ойг үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, нутгийн зон олон хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Улсын ууган бага сургуулийн энэхүү түүхт ойг угтаж сургуулийн хичээлийн болон дотуур байрыг 100 жилийн тэртээх загвар, төрхийг нь хадгалан сэргээн завсарласан юм.

Хуучны түүх өгүүлэх ном сурах бичиг, хөгжмийн зэмсэг, дүрэмт хувцас, гэрэл зураг, бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан тус сургуулийг энэ өдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын шийдвэрээр улсын хамгаалалтад авч, боловсрол, өв соёлын түүхэн музей болгож байна. Баярын арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 100 жилийн түүхтэй энэ сургуулиас архангайчууд төдийгүй улс орондоо алдартай олон эрдэмтэн мэргэд, багш сэхээтнүүд төрж гарсныг тэмдэглэн баяр хүргэж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа. Мөн тэрбээр музейн сан хөмрөгийг баяжуулах сайн үйлсэд нэгдэхийг 100 жилийн ойн өдөр ихтамирчууддаа уриалсан юм. Үүний зэрэгцээ 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолоор шагнагдсан нутгийн уугуул багш М.Нацаг-Юмд хүндэтгэл үзүүллээ.

Ойн хүрээнд түүх өгүүлсэн баримтат кино бүтээж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Хан-Өндөрчүүдийн хувьд энэ жил баярт үйл явдлаар дүүрэн байна. Бага сургуулийн 100 жилийн ойгоо тэмдэглэхийн сацуу анх удаа гэрэл цахилгаантай холбогдох гэж байна.

Дашрамд дурдахад, Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөрийн хийд орчим байгуулагдсан түүхтэй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

188bet 2018-09-12 23.94.206.96

I got this web site from my buddy who told me concerning this site and now this time I am \nvisiting this site and reading very informative posts at this time. http://Www.goldankauf-Oberberg.de/out.php?link=http://www.mbet88vn.com

188bet 2018-09-12 23.94.206.96

I got this web site from my buddy who told me concerning this site and now this time I \nam visiting this site and reading very informative posts at this time. http://Www.goldankauf-Oberberg.de/out.php?link=http://www.mbet88vn.com

иргэн 2018-09-12 66.181.190.23

энэ нэг бол морины уралдаан эсвэл нэг иймэрхүү сонин хачин юм хийгээд л явж байхийм даа. тойрогт нь юм хийчээд уриад байхад ирдэггүй шог чукча байна лээ шүү

Чагнаа 2018-09-12 150.129.142.118

Энд "Улсын ууган бага сургуулийн ..." гэжээ. Тухайн нутаг орны тухайд анхны гэж болох ч Улсын хувьд ууган гэх аргагүй. Үүнээс хэдэн жилийн өмнө байгуулагдсан сургууль орон нутагт байсан шүү дээ₮

Зочин 2018-09-12 139.5.218.84

Үнэн\nНийслэл Хүрээнд 1912 онд анхны бага сургуулиуд байгуулагдсан. Бид дээр дооргүй түүхээ мэдэхгүй байна