УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал болж байна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал болж байна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр /2018.09.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт эхэллээ. Шүүх хурал өмнө нь хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон. Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай гэж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулаад байсан юм. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж,  УИХ-ын  гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

 

Э.АРИУН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж