Шинзо Абе ирэх сард БНХАУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Шинзо Абе ирэх сард БНХАУ-д айлчилна

Шинзо Абе ирэх сард БНХАУ-д айлчилна

Японы ерөнхий сайд Шинзо Абе ирэх сард БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Тэрбээр ОХУ-ын Владивосток зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумын хажуугаар БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзсан аж.

2012 онд газар нутгийн маргаанаас болж, Хятад, Япон эв түнжин хагарч харилцаа холбоо нь муудахад хүрсэн. Тэгвэл ирэх аравдугаар сарын 23-нд Хятад, Японы улсын хооронд энхийн гэрээ байгуулсан 40 жилийн ой тохиох аж.

“Хятадад хийхээр төлөвлөж буй айлчлалыг Си дарга халуун дотноор хүлээж авна гэсэн. Би Зүүн хойд Азийн орнуудад энх тайван, хамтын харилцаа болон эдийн засгийн хөгжлийг тогтоохыг хүсч байна” хэмээн Шинзо Абе өөрийг нь дагалдан явсан NHК телевизийн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ерөнхий сайд Шинзо Абе Хятадад олон талт хэлэлцээрт оролцохоор удаа дараа айлчилж байсан боловч Япон, Хятадыг хамарсан хоёр талт хэлэлцээрүүдэд орж байгаагүй аж.

БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Японы улсын ерөнхий сайд Шинзо Абе нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хойд Солонгос Японы иргэдийг хулгайлсан хэрэгт туслахыг хүсэмжилсэн байна. Мөн Си Жиньпин Абед хоёр улсын харилцаа хэвийн хэмээн мэдэгдэж цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж