Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсоохоор боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсоохоор боллоо

Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсоохоор боллоо

Зуны улирал дуусаж зуслан чиглэлд зорчих иргэдийн урсгал багассантай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас энэ чиглэлд зарим өөрчлөлтийг оруулахаар болсон байна.

Тухайлбал:

  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр”
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлээд байна.

Харин хотын хойд чиглэл буюу ХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”, Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”, Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчлэх юм.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Өндөр настан 2018-09-12 66.181.160.34

Шадивлангийн ам өөд өгсдөг замаар том оврын автобуснууд голдуу нэг ч хүнгүй хоосон, хааяа 2-3 хүнтэй дээш доош уралдаад л давхиад байх юм!? Ядаж суудал нь дүүрэн хүнтэй явахыг огт харсангүй. Ингэж явахаар алдагдалтай л баймаар юм! Энэ замд бага оврын (микро л байхад хангалттай) автобус явуулж болдоггүй юм уу? Хөндлөнгөөс хараад харамсах юм! Уул нь над шиг юманд падгүй л байх л даа, гэхдээ л төсвөөс татаас авч байгаа гэхээр иргэн бидний халаасаас л суйлж байна гэсэн үг биз дээ? Төрийн өмчтэй комп

. 2018-09-12 66.181.160.34

Төрийн өмчтэй компани л ийм гаж юм хийж байгаа болов уу гэж бодогдоно!! Хувийн компани яасан ч ийм тэнэг юм хийхгүй дээ!!! Хотын тээврийн газар нтр гээд хариуцдаг байгууллага үүнийг анхаараасай!!! Тоохгүй л байхаа даа!!!! Гэсэн ч яахав!

1 2018-09-12 66.181.160.34

Төрийн өмчтэй компани л ийм гаж юм хийж байгаа болов уу гэж бодогдоно!! Хувийн компани яасан ч ийм тэнэг юм хийхгүй дээ!!! Хотын тээврийн газар нтр гээд хариуцдаг байгууллага үүнийг анхаараасай!!! Тоохгүй л байхаа даа!!!! Гэсэн ч яахав!