Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсоохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсоохоор боллоо

Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсоохоор боллоо

Зуны улирал дуусаж зуслан чиглэлд зорчих иргэдийн урсгал багассантай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас энэ чиглэлд зарим өөрчлөлтийг оруулахаар болсон байна.

Тухайлбал:

  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр”
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлээд байна.

Харин хотын хойд чиглэл буюу ХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”, Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”, Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчлэх юм.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж