Волейболын дэлхийн аварга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Волейболын дэлхийн аварга эхэллээ

Волейболын дэлхийн аварга эхэллээ

Дөрвөн жилд нэг удаа болдог волейболын ДАШТ өнгөрсөн даваа гаригт хөшгөө нээлээ. 1949 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ энэ жил Итали/Болгар улсуудад зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Урьд өмнө нь болсон ДАШТ-нүүд нэг улсад л зохион байгуулагдаж байсан юм. 2018 оны волейболын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ-нд таван тивийн төлөөлөл 24 улсын шигшээ багууд оролцож байна. Тэмцээний эхний тоглолт энэ сарын 10-ны өдөр явагдсан бөгөөд тэмцээнийг зохион байгуулагч Итали, Болгарын шигшээ багууд эхний тоглолтоо хийжээ.

Дэлхийн гурван удаагийн аварга Италийн шигшээ баг А хэсэгт эхний тоглолтоо Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багтай хийж 25-20, 25-21, 25-23 харьцаатай хожиж эхний хожлоо авсан бол дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медальт Болгарын шигшээ баг Финландын шигшээ багийг мөн гурван сетэд 25-21, 25-19, 25-22 харьцаатай хожоод байна.

Өнөөдөр тэмцээн үргэлжлэн явагдах бөгөөд Улаанбаатарын цагаар дараах тоглолтууд явагдана.

  • A хэсгийн БНДоминикан – Словени 23.00 цаг, Бельги – Аргентин 02.30 мин
  • В хэсгийн Франц – Хятад 19.00 цаг, Нидерланд – Канад 22.00 цаг, Бразил – Египет 01.30 мин
  • C хэсгийн Камерун – Тунис 20.00 цаг, Австрали – Орос 23.00 цаг, АНУ – Серби 02.30 мин
  • D хэсгийн Иран – Пуэрто-Рико 22.00 цаг, Куба – Польш 01.30 мин

Дэлхийн аваргын эхний тойргийн тоглолтууд энэ сарын 18 хүртэл явагдаад хэсэг тус бүрээс III-IV байранд багтсан багууд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхтэй болох ба хоёрдугаар тойрогт өрсөлдөнө.

Өнгөрсөн хугацаанд волейболын ДАШТ 18 удаа зохиогдоход ердөө зургаан улсын шигшээ баг аваргын алтан медалийг хүртэж байжээ. Оросууд зургаа, Бразил болон Итали тус бүр гурав, Чех, Польшууд тус бүр хоёр  удаа алтан медаль хүртсэн бол АНУ болон Германы шигшээ багууд тус бүр нэг түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж