Х.Баттулга: Монгол, Оросын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Монгол, Оросын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэж байна

Х.Баттулга: Монгол, Оросын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгыг өнөөдөр /2018.09.12/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин форумд  хүрэлцэн ирсэнд талархаж. Монгол Оросын хамтын ажиллагаа тууштай байгааг сайшааж эдийн засгийн хөгжилд эерэг үр дүн үзүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

“2017 оны байдлаар манай улсын худалдааны эргэлт 46.9 хувиар нэмэгдсэн бол 2018 оны эхний хагаст 27 хувиар нэмэгдсэн” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Путин онцолжээ.

Тэрбээр төмөр замаар дамжин өнгөрөх чингэлэгийн тээвэр хэд дахин нэмэгдсэнийг онцолж  бусад салбарт хамтран ажиллаж буй хөтөлбөрүүд эерэг үр дүнтэй байгааг тэмдэглэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдөд хандаж хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, зохион байгуулагдаж буй чуулга уулзалт амжилттай болно гэдэгт итгэж байгаа аж. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-Монгол Улсын харилцааг сайшааж, “Монгол улс ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч ирсэн. Цаашид ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж шинэ агуулгаар баяжуулахын төлөө байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан хэлсэн. Түүнчлэн өнгөрсөн жил төмөр замаар дамжин өнгөрөх ачаа  тээвэрлэх нөхцөлийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан болохыг дурдаж Монгол Оросын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэж байгааг онцолсон байна.

Мөн Владивосток хотноо Монгол Улс худалдааны төлөөлөгч байгуулах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: RUPTLY
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж