Б.Ганхуяг: Алга болсон 268 мянган тонн нүүрсээ бид олж авна | News.MN

Б.Ганхуяг: Алга болсон 268 мянган тонн нүүрсээ бид олж авна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Б.Ганхуяг: Алга болсон 268 мянган тонн нүүрсээ бид олж авна

Б.Ганхуяг: Алга болсон 268 мянган тонн нүүрсээ бид олж авна

"Эрдэнэс Тавантолгой" ХК дэргэдээ орон тооны бус Олон нийтийн зөвлөл байгуулах болсон талаар тус компанийн захирал Б.Ганхуяг  өнөөдөр мэдээлэл хийлээ. Бизнесийн байгууллага дэргэдээ анх удаа олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж байгаа гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов. Тус зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн үндсэн гурван чиглэлд  есөн гишүүнтэйгээр ажиллах аж. Зөвлөлийн гишүүдийг иргэдийн дундаас  санал асуулга явуулах хэлбэрээр сонгон шалгаруулах юм байна.

"Эрдэнэс таван толгой" ХК байгуулагдсанаасаа хойш нийт хугацаанд нүүрс худалдах 173 гэрээ байгуулснаас 2018 онд гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамгийн сайн үнэ өгсөн, санхүүгийн өндөр чадамж бүхий компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд анх удаа ил тод болгожээ.  Энэ талаар "Эрдэнэс таван толгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХХК Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэн байгаа. Энэ ажлыг эхлүүлснээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж байна. Энэ хүрээнд дөрвөн том ажил хийгдэнэ. Олон улсын санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх авч ажиллах, зэрэг найман үе шаттай ажлын тавдахь үе дээр явж байгаа. Олон улсын зөвлөх авах олон улсын тендерүүд  одоогоор зарлагдсан байгаа.

Компанийнхаа засаглалыг сайжруулах зорилгоор дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулна. Өнөөдөр нэр дэвшүүлэх ажлыг эхэлнэ. Зөвлөл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, гурван дэд хороотой ажиллана. Анх удаа бизнесийн байгууллага тэр дундаа төрийн өмчид аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг байгуулж байгаа нь энэ. Зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулна. "Ажилд урьж байна" буланг цахим хуудастаа байнга ажиллуулж байгаа. Компанийн нээлттэй сонгон шалгаруулалтаар зар явуулна. Бүх сонгон шалгаруулалт ил тод явагдана. Өмнө нь хувийн өмч, төрийн байгууллагуудад ч байгаагүй жишгийг тогтооно. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг борлуулалтын гэрээ хийлээ гэж шүүмжлэх болсон. Би борлуулалтын гэрээг хийхгүй юм бол энд байх шаардлага байхгүй. Энэ бол миний үндсэн ажил. Ингэхдээ гэрээг гурван хэлбэрээр явуулах болсон. Шинэ гарц нээж, бий болгоно. ОХУ-руу шинэ гарц бий болгож, Владивостокоор дамжуулна. Ингэж байж худалдан авалт сайжрах боломж бүрдэнэ.  Мөн нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгож, хамтран ажиллаж борлуулж байгаа.

Хагас жилд 1.19 их наяд төгрөгийн борлуулалтын орлого хийсэн. Бүтэн жилээр 1.2 их наяд төгрөгийн орлого хийх ёстой. Тэгэхээр бид аль хэдийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэсэн үг. 290.3 тэрбум төгрөгийг  улсын төсөвт төвлөрүүлсэн.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Одоо ногдол ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байна. Цэвэр ашиг өсөх хэрээр 1,072 хувьцааг амь оруулах, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нэмэгдсэн. 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр бид 1072 хувьцааг иргэн бүрт хувьцаа тараана.  Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Энэ маягаар ажлууд эрчимтэй явагдаж байна. Цаашид энэ ажлуудаа улам идэвхжүүлнэ. Засгийн газраас бидэнд чиглэл өгсөн. Өнөөдөр бид 9.5 сая тонн нүүрс борлуулаад байна. Бид дахин дөрвөн сая тонн нүүрс борлуулах хэрэгтэй байна" гэлээ. мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Компанийн ил тод байдлын талаар та нэлээд ярилаа. 268 мянган тонн нүүрс  алдагдсан тухай мэдээлэл гарсан. Энэ нүүрс хааччихсан юм бэ. Авлага, хулгай эсэх нь ч тодорхойгүй байгаа шүү дээ?

-МХЕГ, Ашигт малтмалын газар, Сангийн яамны  холбогдох хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг ажилласан. Энэ талаар УИХ-ын нэр бүхий гишүүн мэдээлэл ч хийсэн. 268 мянган тонн нүүрс манай  компанийн өөрийн нүүрснээс алдагдсан гэдгийг компани анх тогтоож өгсөн. Өмнө 2013 оноос хойш алдагдаад явж байсан юм билээ. Компанийн нүүрс алга болсон гэдгийг бид тогтоож өгсөн гэсэн үг. Энэ үндсэн дээр улстөрийнхөн, бусад мэргэжлийн байгууллагуудын өнөөдөр ярьж буй асуудал гарч ирсэн юм шүү. Шүүхээс шалгагдаж дуусаагүй учир хэн нэгнийг буруутай гэж хэлэх нь бизнесийн компанийн хувьд эрсдэлтэй. Орон нутгийн  “Тавантолгой” бол манай дотор байдаг жижиг уурхай. Жижиг уурхайн зовлон гэж бий. Бүх зүйл нь манай уурхайн хяналтын бүсээр дамждаг. Ажилчид нь нэвтрэхдээ хүртэл манай харуул хамгаалалтаар дамжиж ордог. Технологийн зам гээд өргөтгөхөд хүртэл манай нүүрс унадаг. Мөн дэсэлгээ хийхэд, шал, хана, тааз тогтооход унадаг. Ийм байдлаар 2013 оноос хойш явж ирсэн гэдэг тайлбарыг хийдэг. Харин 2017 оноос хойш буюу 268 мянган тонн нүүрс алдагдсан гэдгийг тогтоосноос хойш нэг ч тонн нүүрс алдаагүй. Яагаад гэвэл бид орон нутгийн “Тавантолгой” ХК-г хариуцлагажуулж чадсан. Дээрх алдагдсан нүүрс одоо 340 мянган тонн болсон гэсэн мэдээлэл ирсэн. Бид үүнд баяртай байгаа.  Энэ хэмжээний орлогыг манай компани буцааж авна. Орон нутгийн “Тавантолгой” ХК ТУЗ-өө хуралдуулж дээрх төлбөрийг төл гэдэг шийдвэрийг гаргасан юм билээ. Бидний ажил урагш явж байгаа. Улстөрчдийн ажил яаж явагдах нь бидэнд сонин биш. Бид дэлхийд гарах гээд явж байгаа бизнесийн байгууллага. Алдагдсан нүүрсээ олж авна. Нэг тонн нүүрсийг ч алдахгүйгээр бид олж авна.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

188bet 2018-09-12 23.92.117.104

This blog was… how do you say it? Relevant!! Finally I've
found something that helped me. Many thanks! http://go.otaking-ex.com/6LsiwexZ

Avatar

188bet 2018-09-12 23.92.117.104

This blog was… how do you say it? Relevant!!
Finally I've found something that helped me. Many thanks! http://go.otaking-ex.com/6LsiwexZ

Avatar

scr888 wikipedia 2018-09-12 82.102.21.219

End the process by checking your articles for grammar, spelling, factual, and other errors.
Driving traffic towards website may help your website
to sell your ebooks with resale defenses. http://eommason.co.kr/?a%5B%5D=%3Ca+href%3Dhttp%3A%2F%2FInnovativeresourcegroup.com%2F__media__%2Fjs%2Fnetsoltrademark.php%3Fd%3D918Kiss.bid%252Fgames%252F918kiss-scr888%3Escr888+hack+money%3C%2Fa%3E

Avatar

188bet 2018-09-12 23.94.146.158

Thanks a bunch for sharing this with all people
you really know what you're speaking approximately!
Bookmarked. Kindly also seek advice from my site =). We will have a link change agreement among us http://www.linkbrdesk.net/url/3b83

Avatar

Зочин 2018-09-12 80.153.196.113

БАС НЭГ БУЗАР ЖЕНКОГИЙН БУУНЫ НОХОЙ. НААД КОМПАНИД ЧИНЬ БҮР АМИН ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ БАЙГАА 267км ТӨМӨР ЗАМАА ТАВИХ ТАЛААР ОГТ ЮУ Ч ДУУГАРАХГҮЙ БАЙЖ ХАА БАЙСАН 1500км ЗАМААР ДЭЛХИЙГ ТОЙРУУЛЖ ОРОСООР НҮҮРС ГАРГАНА ГЭДЭГ ҮЛГЭРИЙГ ХАШГИРААД СУУЖ БАЙХ ЮМ ДАА МУУ БААСНУУД!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-09-12 103.229.120.174

……..Орон нутгийн “Тавантолгой” бол манай дотор байдаг жижиг уурхай. Жижиг уурхайн зовлон гэж бий. …………
Oron nutgiin tavantolgoi xk 1966 ond baiguulagdjee

Avatar

Зочин 2018-09-12 103.229.120.174

……..Орон нутгийн “Тавантолгой” бол манай дотор байдаг жижиг уурхай. Жижиг уурхайн зовлон гэж бий. …….

Avatar

Зочин 2018-09-12 103.229.120.174

Uugan uurhai , 52 jiliin tuuhtei Oron nutgiin Tavantolgoi XK -iig ingej doosh ni hiij bolohgui shuu

Avatar

Зочин 2018-09-12 103.229.122.58

Unen bolidoo

Avatar

Irgen 2018-09-12 202.126.89.233

Shh chaavaas Hurelsuh ogtsor

Avatar

Зочин 2018-09-12 202.126.89.51

Сэтгэгдэл устгахаа болиоорой лалараа

Avatar

Зочин 2018-09-12 202.126.89.51

Нэг

Avatar

Зочин 2018-09-12 202.126.89.51

Та нар адилхан удахгүй тэрбумтнууд болоод л гардаг ш дээ

Avatar

Зочин 2018-09-12 202.126.89.51

Та нар адилхан хэдэн жилийн дараа гахй шиг таргалаад дэлбэртлээ баяждаг биз дээ

Avatar

зочин 2018-09-12 66.181.166.196

Бид дэлхийд гарах гэж яваа бизнесийн байгууллага гэнээ, төр, улс төрөөс ямар ч хамааралгүй юм шиг том бааж ээ

Avatar

Зочин 2018-09-12 59.153.112.178

МОНХБАТ АЖНАЙТАЙ НИЙЛЖ ХУЛГАЙ ХИЙСНИЙГ ТООРОГДУУЛЭЭД ЯАХАВ ДЭЭ.АРИУНБОЛД ЗОХИЦУУЛЖ ОГООД АЖЛАА ОГСОН НЬ УЧИРТАЙ

Avatar

Зочин 2018-09-12 203.91.115.249

Түрүүчийн захирал нь өөр компаний нөхдүүдтэй нийлээд туучихжээ. Мэдэж ядах ч юу байх вэ?

Avatar

Иргэн 2018-09-12 103.229.177.50

Эзнийг нь олоход ядах юм алга даа,

Avatar

Зочин 2018-09-12 202.72.245.206

АЛГА БОЛСОН ГЭЖ ЮУ ЭРГҮҮТЭЭД БАЙГАА ЮМ БЭ ХУЛ ГАЙЛАГДСАН ГЭЭЧ ЭНД ХУЛ ГАЙЛСАН БОЛОН ХУЛГАЙ ХИЙЛГЭСЭН 2 ТАЛ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2018-09-12 66.181.186.75

ene nohor chn ooroo yamar ch nuurs aldagdaagui, gutgeleg gd neg yariltslaga ogson sanagdaad bh yum?

Avatar

zochin 2018-09-12 202.9.42.213

oilgihgui bna.yaj oloh um boloo

Avatar

ккк 2018-09-12 66.181.183.42

280 000 тн чинь ХӨРС ХУУЛАЛТЫН ШОРОО ГЭЭ БИЗДЭЭ ха ха хи хи

Avatar

Зочин 2018-09-12 66.181.183.42

280 000 тн чинь ХӨРС ХУУЛАЛТЫН ШОРОО ГЭЭ БИЗДЭЭ ха ха хи хи

Avatar

Зочин 2018-09-12 202.21.106.121

Bitgii h** ineed huregeerei ganhuaygaa l** gahainuud ideed uugad 570 house bolood dussan umiig chi olson bval neree heleh ug algaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж