Гадаад улсад ажиллаж, амьдарч буй таныг түүвэр судалгаанд оролцохыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Гадаад улсад ажиллаж, амьдарч буй таныг түүвэр судалгаанд оролцохыг урьж байна

Монголбанк нь гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн эх орон руугаа шилжүүлж болон хүлээн авч байгаа мөнгөн гуйвуулгын хэмжээг тооцон статистикт үнэн зөв тусгах зорилгоор энэхүү түүвэр судалгааг явуулж байна.

Судалгаанд гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд хамрагдах боломжтой бөгөөд Таны өгсөн мэдээлэл нь Монгол улсын гадаад секторын статистикт чухал анхдагч эх сурвалж болох тул Таныг судалгаанд идэвхтэй оролцохыг хүсье.

Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгална.

Энэхүү судалгаанд оролцогчдоос 50 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн  ном худалдан авах эрхийн бичгийг өгөх болно. Та судалгаанд идэвхтэй оролцоно уу. Судалгааны асуулгыг бөглөх холбоос

Хэрэв судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал та Монголбанкны facebook хуудсаар холбогдоно уу.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж