“Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журам батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

“Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журам батлагдлаа

“Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журам батлагдлаа

Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 29-ний  өдрийн  271 дүгээр тогтоолоор “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журам батлагдлаа.

Тус журмаар гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүнээс үзүүлэх хандив, тусламжаар ирүүлсэн бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, хадгалах, хуваарилах, тээвэрлэн хүргэх, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулах юм.

Мөн аливаа байгалийн гамшиг болон бусад осол, эндлийн улмаас үүссэн олныг хамарсан хохирлыг арилгахад иргэд, олон нийт сайн дураараа эвлэлдэн нэгдэж, мэдээллийн сувгууд, олон нийтийн сүлжээгээр цуглуулсан хандив, тусламж  шууд хүрсэн эсэх, үр дүн үзүүлж байгаа зэрэгт төрөөс хяналт тавьж, зохицуулна.

Журам батлагдснаар гамшгаас учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд үзүүлж байгаа тусламжийн зохицуулалт, түүний эрхзүйн орчныг сайжрах боломжтой бүрдэж байна

Түүнчлэн гамшиг ослын улмаас учирсан хохирол үндэсний эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана хэмээн заасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж