Испанийн шигшээ дэд аваргуудыг буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Испанийн шигшээ дэд аваргуудыг буулгаж авлаа

Испанийн шигшээ дэд аваргуудыг буулгаж авлаа

Европын хөлбөмбөгийн Үндэстнүүдийн лигийн тоглолтууд үргэлжилж байна. Урьд шөнө А лигт хоёр тоглолт боллоо. Дэлхийн аваргын хүрэл медальт Бельгийн шигшээ баг Исландын аралд зочлон хэсгийн эхний тоглолтоо талбайн эзэдтэй хийж 3-0 харьцаатай ялалт байгуулсан байна. Бельгийн шигшээ багаас Э.Азар эхний гоолыг оруулсан бол Р.Лукаку дубль хийж багтаа эхний ялалтыг авчирсан байна.

Испанийн шигшээ баг талбайдаа дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын шигшээ багийг хүлээн авч 6-0 харьцаатай буулгаж авсан. Тус тоглолтонд хожил байгуулаад буй Испанийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Английн эсрэг хийж мөн хожоод байгаа билээ.

  • Исланд 0-3 Бельги (гоол: Э.Азар 29’ пен, Р.Лукаку 31’, 81’)

ИСЛАНД: Х.Халльдоурссон, Х.Магнуссон, Р.Сигурдссон, С.Ингасон, В.Севарссон, А.Скуласон (Фьолусон 80’),  Э.Хадльфредссон (А.Траустасон 84’), Б.Бьяднасон, Р.Сигурьонссон, Г.Сигурдссон, Й.Бёдварссон (К.Сигторссон 71’)

БЕЛЬГИ: Т.Куртуо, Ж.Вертонген, В.Компани, Т.Алдервайрелд, Т.Менье, Я.Тиельманс (М.Дембеле 80’), А.Вицель, Д.Мертенс, Р.Лукаку, Э.Азар (Т.Азар 89’), Я.Карраско (Н.Чадль 70’)

  • Испани 6-0 Хорват (гоол: Саул 24’, М.Асенсио 33’, Л.Калинич 35’ авто, Родриго 49’, С.Рамос 57’, Иско 70’)

ИСПАНИ: де Хеа, Х.Гаяа, С.Рамос, Начо, Д.Карвахаль (Азпиликуэта 75’), Д.Себаллос, С.Бускетс (Р.Эрнандес 59’), Саул (Т.Алкантара 65’), Иско, Родриго, М.Асенсио

ХОРВАТ: Р.Калинич, С.Версалько (М.Рож 20’), М.Митрович, Д.Вида, Ж.Пиварич, М.Брозович (М.Пьяка 62’), И.Ракитич, И.Перишич, Л.Модрич, М.Ковачич, И.Сантини (М.Ливака 71’)

БОСНИ-ГЕРЦЕГОВИНА ХОЁР ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА

В лигт нэг тоглолт болсон бөгөөд 3-р хэсэгт Босни-Герцеговина улсын шигшээ баг талбайдаа Австрийн шигшээ багийг хүлээн авч 1-0 харьцаатай хожсон байна. Тус тоглолтонд хожил авснаар Босни-Герцеговина улсын шигшээ баг хэсэгтээ 2 хожил авч 6 оноотой тэргүүлж эхэллээ.

  • Босни-Герцеговина 1-0 Австри (гоол:)

БОСНИ-ГЕРЦЕГОВИНА: И.Сехич, Э.Сивич, Э.Зуканович, Т.Сунич, Д.Тодорович, Э.Сарич, М.Пьянич (Р.Крунич 89’), М.Бешич, Х.Дулевич (Р.Байч 90+3’), Э.Жеко, Э.Вишка

АВСТРИ: Х.Линднер, М.Хитереггер, С.Прёдль, С.Ильзанкер (Л.Шауб 86’), Ш.Лайнер, В.Лазаро, Ф.Гриллич (Г.Бургшталлер 81’), П.Жуль, Д.Алаба, М.Грегорич (М.Забитцер 72’), М.Арнаутович

C лигт Финланд, D лигт Люксембургийн шигшээ хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байна

C  лигт:

  • Унгар 2-1 Грек
  • Финланд 1-0 Эстони

D лигт:

  • Сан-Марино 0-3 Люксембург
  • Молдав 0-0 Беларус

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж