Багш нарын ажил хаялт найм дахь өдрөө үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Багш нарын ажил хаялт найм дахь өдрөө үргэлжилж байна

Багш нарын ажил хаялт найм дахь өдрөө үргэлжилж байна

Монголын багш нарын ажил хаялт найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэд цалин нэмэхийг Засгийн газраас шаардан Сүхбаатарын талбайд хоёр дахь удаагаа суулт зарлалаа. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй суултын үеэр оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

"ЯДАЖ 15 ХУВИАР ЦАЛИНГ НЭМ"

Залуу багш нарын төлөөлөл 44 дүгээр сургуулийн физикийн багш Х.Дэлгэрцэцэг “Миний үндсэн цалин 535 мянган төгрөг. Үүнээс гар дээрээ 400 гаруй мянган төгрөг авч байна. Байр түрээслэн амьдардаг залуу гэр бүлийн хувьд цалингийнхаа ихэнх хувийг түрээсэнд өгдөг. Үлдсэнийг нь цалингийн зээлд өгдөг. Манай гэр бүлийн хүн багш мэргэжилтэй ч хоёул мэргэжлээрээ ажиллахад цалин нь амьдралд хүрэлцэхгүй, санхүүгийн асуудал их үүсч байсан тул өөр мэргэжлээр сурч  байгаа. Багш нарыг, залуу хүнийг дэмжих хэрэгтэй байна. Тиймээс цалингаа нэмүүлэхээр жагсч байна. Их хэмжээгээр биш ч ядаж 15 хувиар цалинг нэмэх санал гаргаж байна. Багшийн цалинг нэмэх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, багш болох хүсэлтэй сурагчид цалинг нь голоод өөр мэргэжил сонгож байна. Хэрэв багш нарын цалин өндөр байсан бол онц сурдаг, мундаг сурагчид багш болох байсан байх ” гэлээ.

"ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙГ АЖИЛД НЬ БУЦААЖ ОРУУЛСАН" 

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Ж.Батзориг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс зэргийн төлөөлөл сургууль, цэцэрлэгээр явж ажил хаялтыг зогсоохыг шаардаж, зарим цэцэрлэгийг ажилд нь буцааж оруулсан тохиолдол гарсан. Үйлдвэрчний эвлэл нь бие даасан байгууллага, хэн нэгэн хөндлөнгөөс оролцоод үйл ажиллагаанд нь саад учруулж болохгүй гэсэн хууль бий. Энэ хуулийг хүндэтгэхийг хүсч байна.  Цалингаа нэмүүлэхээр тэмцэж, эрхээ эдэлж байгаа багш нарт битгий саад болооч гэж хэлмээр байна. Хэлэлцээр хийх саналтай байгаагаа Үйлдвэрчний эвлэл илэрхийлсэн. Засгийн газраас нааштай хариу өгч, хэлэлцээр үр дүнд хүрч, тохиролцоонд хүрсэн тохиолдолд л ажил хаялт зогсоно” гэв.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж