Афины ойн түймэрт 99 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Афины ойн түймэрт 99 хүн амь үрэгджээ

Афины ойн түймэрт 99 хүн амь үрэгджээ

Грекийн Афин хотын ойролцоох ойд их хэмжээний түймэр гарснаас 99 хүн амь үрэгдсэн талаар албаныхан мэдээлжээ. Өнгөрсөн долдугаар сарын 23-нд гарсан түймрийг унтраасан боловч түлэгдэж гэмтсэн хүмүүс одоо болтол эмнэлэгт эмчлүүлж байна. Тэднээс нэг нь өчигдөр нас барж, хохирогчдын тоо 99 болсон аж. Гал унтраах албаныхны мэдээлснээр 16 хүн түлэгдэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байхдаа нас баржээ. Хохирогчдын олонх нь түймэрт өртөж эсвэл зугтаж явахдаа далайд живж нас баржээ.

Түймрийг түргэн хугацаанд унтраах арга хэмжээ авч чадалгүй, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хангалтгүй ажилласан хэрэгт Грекийн олон нийтийн хэв журам хариуцсан сайд, цагдаагийн газар болон гал унтраах албаны дарга нар албан тушаалаасаа огцорчээ. Түймрийн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж