Испанийн эрүүл мэндийн сайд Кармен Монтон их сургуулийн магистрын зэрэг хамгаалсан дипломоо хууль бус аргаар олж авснаас болж албан тушаалаасаа огцорчээ. Испанийн “eldiario.es” хэвлэлд мэдээлснээр Кармен Монтон их сургуулийн хичээлд суулгүй, удирдсан профессортойгоо уулзалгүй Мадрид хотын Rey Juan Carlos (I Хуан Карлос хааны нэрэмжит) их сургуулийн магистрын диплом авсан аж. Мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа Кармен Монтон хэргийг үгүйсгэсэн боловч засгийн газарт нөлөөлөхөөс сэргийлэн огцорч буйгаа мэдэгджээ. Харин “Podemos” бүлгээс түүнийг нөхцөл байдлыг тайлбарлаж чадахгүй бол огцрохоос өөр сонголтгүй гэж мэдэгджээ.
Испанийн ерөнхий сайд Педро Санчес өнгөрсөн зургадугаар сард албан үүрэгтээ орсноос хой түүний засгийн газраас хоёр ч сайд огцроод байна. Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард Испанийн соёлын сайд Максим Хьюрта татварын асуудлаас болж албан тушаалаасаа огцорчээ.
Өмнө нь Мадрид мужийн дарга, сөрөг хүчний Ардын намын дарга нар хууль бусаар диплом авсан хэргээр албан тушаалаасаа огцорчээ. Ийнхүү Мадридын хоёрдугаарт орох I Хуан Карлос хааны нэрэмжит их сургууль улс төрчдөд хууль бус аргаар диплом олгодог гэх дуулианд холбогдоод байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS