‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Утааны эсрэг ээж аавууд ТББ хамтран Баянзүрх дүүргийн иргэдэд байшингаа дулаалах замаар түлшний хэрэглээг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах сургалтыг зохион байгуулж байна.
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гэр хорооллын төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжид 44,8 хувь нь холбогдсон бол төвлөрсөн дулаан хангамжид 185.743 буюу 55,2 хувь нь холбогдоогүй байна. Иймд иргэдийн оролцоонд тулгуурлан агаарын бохирдлыг бууруулахын тулд энэхүү сургалтыг хийж байна. Тус сургалт 4 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш дүүргийн Иргэний танхимд явагдах бол 16 дугаар хорооны Иргэний танхимд 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдах юм. Түүнчлэн 09 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн 27 дугаар хорооны Иргэний танхимд тус тус явагдах аж.
Түүнчлэн агаарын бохирдлоос сэргийлэхэд иргэдийн хийх боломжтой арга хэрэгслүүд, Байшингаа дулаалахын ач холбогдол, Боловсруулсан түлшний талаарх танилцуулга зэрэг сэдвээр иргэдэд сургалт орж байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоно уу.
Холбоо барих дугаар:51-266579
Холбоотой мэдээ