Бадархундагыг тонож, нутгийн иргэд рүү бууджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Бадархундагыг тонож, нутгийн иргэд рүү бууджээ

Бадархундагыг тонож, нутгийн иргэд рүү бууджээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нуурын ойролцоо энэ сарын 10-ны өдөр буун дуун гарчээ. Тодруулбал, нутгийн гурван иргэнийг Бадархундага нууранд мөргөл хийхээр явж байхад үл таних гурван этгээдтэй таарчээ. Улмаар нууранд өргөсөн үнэт эдлэлийг шуудайлаад явж байхад нь нутгийн иргэд араас хөөжээ. Гэвч тэдний нэг нь нутгийн иргэд рүү гал нээж иргэн О-гийн хүзүүг шархдуулсан аж. Галт зэвсэг нээгээд зогсохгүй Бадархундага нуураас бууж иргэдийн автомашинаар зугтсан аж. Иргэдийн мэдээлснээр шархадсан иргэн О-д анхны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад эл хэргийн талаар мэдээлжээ.  Үүний дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өчигдөр орой Отгонтэнгэр хайрхны ойр орчмыг нэгжиж сэжигтнүүдийн хоёрыг баривчилжээ. Мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд Бадархундага хэмээх нуур оршдог. Эл нуурыг Очирваань бурхны тахилгын аяга хэмээн нэрлэх нь бий. Учир нь Монголчууд эрт цагаас Бадархундага нууранд хүслээ шивнэн мөнгөн ембүү өргөдөг байжээ.

Мөн өнөөдөр /2018.09.12/ дахин нэгжлэг хийж галт зэвсэгтэй зугтсан нэг иргэнийг баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх тонуулчдын хоёр нь казак иргэн байсан гэх мэдээлэл байгаа юм. Эл хэргийг одоогоор Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Харин шархадсан иргэн О-г өнөөдөр нийслэл хотод ирж эмчилгээ хийлгэж байгаа аж.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж