ОХУ-аас баруун гурван аймгийг тэжээж байгаа гол магистралыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд засч байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас Увс, Баян-Өлгий, Ховд аймагт гурван хоног хүчдэл ирэх боломжгүй болжээ. Тиймээс өглөөний 06.00 цагаас үдшийн 21.00 цаг хүртэл айл өрхийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Харин нэгдүгээр категорийн хэрэглэгч буюу төрийн байгууллага, эмнэлэг зэрэг байгууллагуудыг Дөргөний УЦС-ын эрчим хүчээр хангаж байгаа аж.
ОХУ эрчим хүчний хангамжаа түр хугацаанд зогсооход л баруун бүсийн аймгууд эрчим хүчний дутагдалд орж байгаа нь дотоодын эх үүсвэртэй болох шаардлагатай болсныг харуулж байна. Тэр утгаараа Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шаардлагатай гэж салбарын сайд нь хэлдэг байсан ч ажил хэрэг болоогүй л байна.
Т.НОМИН