Ким Чен Уны охин дүү гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.04-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны охин дүү гэрлэжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны охин дүү Ким Ё Жон гэрлэжээ. Ким Ё Жон Пхеньяний улс төрийн товчооны дарга Чой Рюн Хэгийн хүү Чой Сунтай хуримласан гэнэ. Ким Ё Жоны сүйт залуу 30 орчим настай хэмээн таамаглаж буй аж.

Ким Ё Жон нь ахаасаа дөрвөн насаар дүү юм. Тэрээр саяхнаас Хойд Солонгосын хөдөлмөрийн намд дээгүүр албан тушаал хаших болсон билээ. Ким Ё Жон нь өмнөх удирдагч Ким Чен Ирийн охин дүү Ким Гён Хитэй ижил албан тушаал хашиж, ахынхаа хамгийн ойрын зөвлөх болсон аж.

Чой Рюн Хэ нь Японы эзэрхийллийн эсрэг 88 дугаар бригадад Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сентэй мөр зэрэгцэн тулалдаж явсан нэгэн аж. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард хоёр Солонгосын харилцааны асуудлаар Сөүлд айлчилж, арваннэгдүгээр сард нь Москва хотноо ОХУ-ын албаныхантай эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ хэлцэл байгуулсан аж.

Эх сурвалж: The Christians Science Monitor

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж