​ШШҮХ-ийн зарим шинжээчийг 30 хоногоор цагдан хорьжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

​ШШҮХ-ийн зарим шинжээчийг 30 хоногоор цагдан хорьжээ

​ШШҮХ-ийн зарим шинжээчийг 30 хоногоор цагдан хорьжээ

АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилласан байна. Энэ хүрээнд тус газрын нэр бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг 2018 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Шүүхээс Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна.

АТГ-т эдгээр албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч шинжилгээний дүгнэлт гаргасан гэх гомдол ирсэн байна. Үүний дагуу АТГ уг хэргийг шалгаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгах шаардлагатай хэмээн, баривчлах саналаа Нийслэлийн прокурорын газраар уламжлан гаргасныг шүүх ийнхүү хангасан байна. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр эдгээр шинжээчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгтэйгээр холбогдуулан шинжээчдийг баривчилсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

 

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-12 66.160.201.63

yostoi xelex vg alga da

Иргэн 2018-09-12 89.240.91.49

13настай охиныг бусдад зэрлэгээр хүчиндүүлээд амь насаа алдсан байхад нь эцэг эхэд нь хэлэлгүй шинжилгээнд оруулж худал хуурмаг дүгнэлт гаргасаныг дахин шалгаж өгөөчээ.

Уйлийн ур 2018-09-12 66.181.179.106

Э.Солонго чи уйлнаа гайгуй за юу

бат 2018-09-12 202.9.43.67

Чаддаг юм бол өгөө 60 тэрбумын шинжээчийг бариач.

Хммм тэнэээк 2018-09-12 202.9.43.66

Хүн амины хэрэг, эмчийн буруугаас болсон хэрэг нтр тэй холбоотойгоор барисан гсээн

Зочин 2018-09-12 103.229.122.23

зөв л хүмүүсийг онилсон байна. АТГ сайн ажиллаж байна.

Naraa 2018-09-12 103.215.192.119

Manai buh huuliin shuuhiin baiguullaga ednii dugnelteer uur bga herguudee shiiddegdee, heleh ug alga.

Зочин 2018-09-12 202.179.27.190

Mash hariutslaggui nuhduud suudag um bilee.

Зочин 2018-09-12 202.9.41.130

Хүчингийн хэрэгт бичиг судлалын шинжилгээ ямар хамаатай юм бол доо Жаст масттай л холбоотой биз

Зочин 2018-09-12 202.21.106.116

ЭНЭ НЭГ ГАЙТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭНГ ШУУД ХӨНГӨЛҮҮЛ ЯАСАН ЮМ БЭ?

зочин 2018-09-12 59.153.114.170

Энүүн шиг зөв ажил байхгүй,маш шуурхай шудрага шалга,мөн ч их юм гаранадаа,хамгын гол нь эд нар санаачлагаараа гэмт хэрэг хийгээгүй,ихэнх нь захиалга авилга албан тушаалаа ашигласан хэрэгүүд л байгаа,үүр уурхайгаар нь гаргаж ирэх хэрэгтэй.

Маш хүнд гэмт хэрэгт тооцох! 2018-09-12 58.108.90.128

Бузартай сэжгийн новшнуудыг маш хатуу шийтгэх хэрэгтэй, дараагийн хyлгайч нарт сануулга болох биз...

Зочин 2018-09-12 66.181.164.60

hetsuuldee. deerees n chiglel ugsun bgaa. teriig n hiih hetsuu hiihgui bh hetsuu. ajiltai baiya gevel darga nariin helsniig hiij l taarna. teged etsest n uursduu buruudaj bga yumda zailluul. uureg ugsun darga tseverhen uldene. huuliaraa bol hen ch uureg ugj bolno gol n teriig n dagahgui bh, chin shudarga ajillah l uuregtei

kok 2018-09-12 202.131.241.234

Дэмжсэнийг нь үлдээгээд бусдыг нь дараад ядарцан юм аа

Зочин 2018-09-12 202.131.241.234

Нэн дарж гэнэ

Зочин 2018-09-12 202.131.241.234

Эд нар яахав дээрээс захиалга өгсөн томчуудыг нь илчилж зарлах хэрэгтэй. Нөгөө бандаашны хэргээс болж доодуул л буруутаад өнгөрсөн. Хоригдсон хоригдоогүй үүрэг чиглэл өгсөн этгээдүүдийг зарлачихтайгаа эрчүүд байхаа.

Зочин 2018-09-12 103.111.68.3

болж дээ

Зочин 2018-09-12 103.111.68.3

сайн бна гэхдээ дуусгах хэрэгэтэй

Зочин 2018-09-12 43.242.243.82

АТГ овоо доо .

Уншигч 2018-09-12 45.117.35.2

Бичиг судлалынх гэхээр гарын үсэг хуурамч эсэх дээр дүгнэлт голцуу хийдэг хүмүүс үү? Жастын Батхүү Эрдэнэтийн хэрэгтэй холбоотой юу? Мэдээ бичиж байгаа бол жоохон тодорхой бичилдээ

бодлын хулгайч 2018-09-12 43.228.129.65

наана чинь бөөн будлиан гардаг газар шүү. сайн ажлаарай. амжилт хүсье

бодлын хулгайч 2018-09-12 43.228.129.65

наана чинь бөөн будлиан гардаг шүү. сайн шалгах хэрэгтэй. амжилт хүсье

Зочин 2018-09-12 202.170.80.25

АТГ ахиад цэвэрлээд байгаарай