​ШШҮХ-ийн зарим шинжээчийг 30 хоногоор цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

​ШШҮХ-ийн зарим шинжээчийг 30 хоногоор цагдан хорьжээ

​ШШҮХ-ийн зарим шинжээчийг 30 хоногоор цагдан хорьжээ

АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилласан байна. Энэ хүрээнд тус газрын нэр бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг 2018 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Шүүхээс Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна.

АТГ-т эдгээр албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч шинжилгээний дүгнэлт гаргасан гэх гомдол ирсэн байна. Үүний дагуу АТГ уг хэргийг шалгаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгах шаардлагатай хэмээн, баривчлах саналаа Нийслэлийн прокурорын газраар уламжлан гаргасныг шүүх ийнхүү хангасан байна. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр эдгээр шинжээчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгтэйгээр холбогдуулан шинжээчдийг баривчилсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

 

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж